Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 30-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1789 оны энэ өдөр АНУ-ын нийслэл байсан Нью-Йорк хотноо Жорж Вашингтоныг АНУ-ын анхны Ерөнхийлөгчийн тангараг өргүүлэх  ёслол болсон байна. Америкийн хувьсгалын зүтгэлтэн, хойд колониудын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд эх газрын армийн ерөнхий командлагч, АНУ-ын эцэг болсон тэрээр шударга гэдгээрээ домог болсон хүн байлаа. Иргэний дайны үеэр Конгресс нь Рейтон Рандольфыг ерөнхийлөгчөөр томилж, Вашингтоныг армийн командлагч болгож байв. Үүнээс найман жилийн дараа Вашингтон бүх ард түмнээс сонгогдсон анхны Ерөнхийлөгч болсон байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1636.04.30. Наян жилийн дайн: Бүгд найрамдах Голланд улс Испанийн боомтыг эргэн эзэлж, стратегийн томоохон ялалт байгуулав.

1905.04.30. Нэрт эрдэмтэн Альберт Эйнштэйн "Молекулын хэмжээг тодорхойлох шинэ аргачлал" диссертациа бичиж дуусгав.

1925.04.30. АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Dodge компани Диллон-Рийд компанитай нэгдэх хэлцлийг зөвшөөрчээ. Диллон-Рийд компани Dodge компанийг тухайн үеийн ханшаар 146 сая ам.доллараар худалдан авсан юм.

1927.04.30. АНУ-ын Баруун Виржиниа мужийн Алдерсон хотод тус улсын анхны эмэгтэйчүүдийн шорон байгуулагдав.

1937.04.30. Филиппинийн холбооны Засгийн газар эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав.

1938.04.30. Алдарт Bugs Bunny цувралын анхны анги "Porky's Hare Hunt" нэртэйгээр үзэгчдийн хүртээл болжээ.

1939.04.30. АНУ-ын Нью-Йорк хотод дэлхийн үзэсгэлэн яармаг нээгдэв. Уг үзэсгэлэн яармаг нэг жилийн турш үргэлжилсэн байна.

1945.04.30. Дэлхийн хоёрдугаар дайн: Адольф Гитлер болон Эва Браун нар хоргодох байрандаа хор ууж амиа хорложээ. Тэд хуримласнаасаа хойш ердөө 40 цагийн дараа амиа хорлосон юм. Төд удалгүй Зөвлөлийн улаан арми Рейхстагын орой дээр ялалтын тугаа мандуулсан билээ.

1947.04.30. АНУ-ын Невада мужийн Бульдер даланг "Хүүвер" хэмээн нэрийдэж, хоёр дахь удаагаа нээжээ.

1948.04.30. Колумбийн нийслэл Богота хотод Америк тивийн улсуудын холбоог байгуулав.

1956.04.30. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, Ардчилсан намын сенаторч Алден Баркли Виржиниа мужид үг хэлж байхдаа амьсгал хураав.

1961.04.30. ЗХУ-ын цөмийн зэвсэгтэй анхны шумбагч онгоц "К-19"-ыг зэвсэглэлд ашиглаж эхэлжээ.

1973.04.30. Уотергейтийн дуулиан: АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор зөвлөх Жон Дийн, Р.Халдеман, Жон Эрлихман нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

1980.04.30. Нидерландын хаан ширээнд Биатрикс хатан хаан суув

Эх сурвалж www.zms.mn