Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 27-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Америкийн зураач, зохион бүтээгч Самюэл Финли Бриз Морзе Массачусетс мужийн Часлстаун хотод 1791 оны энэ өдөр мэндэлжээ. Телеграфын аппарат зохиосноороо дэлхийд нэртэй.Гэхдээ амьдралынхаа эхний хагаст зураг зурж XIX зууны Америкийн урлагийн тод томруун төлөөлөгчдийн нэг болсон юм.1929 онд хуучин мастерүүдийн бүтээлийг судлан суралцаж байгаад Европоос буцах замд нь телеграфын санаа түүнд төрсөн гэдэг.Усан онгоцонд Фарадейн цахилгаан соронзонгийн туршилтын талаар яриа гарч “соронзонгоос цахилгаан оч үсэргэж” байсан талаар сонссоны дараа очын зохицолдооноор мэдээлэл дамжуулах санаа анх түүнд төржээ.Сарын турш далайг гаталж явахдаа тэрээр аппаратынхаа хэд хэдэн зураг схемийг гаргасан бөгөөд 1837 онд аппаратаа зохиосон байна.Тэрбээр анх удаа 1837 онд Балтимор, Нью-Йорк хоёрын хооронд телеграфаар анх удаа мэдээлэл дамжуулжээ.Тэрээр 1838 онд өөрийн телеграфдаа зориулан морзе гэж нэрлэгдсэн цагаан толгойн кодыг бүтээсэн байна. Морзе өөрийн бүтээлдээ патент авах хүсэлтээ 1837 онд гаргасан боловч дөнгөж 1844  онд түүнд патентыг нь өгчээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1539.04.27. Испанийн аялагч Николаус Федерманн, Себастиан де Белалказар нар Шинэ Гранада (одоогийн Колумби)-д Богота хотыг дахин байгуулжээ.

1565.04.27. Филиппинийн нутгийг захирах болсон Испани улс тус нутагт Чебу гэх хотыг байгуулжээ.

1906.04.27. ОХУ-ын хууль тогтоох дээд байгууллага "Төрийн Дума" анхны хуралдаанаа хийжээ.

1909.04.27. Оттоманы эзэнт гүрний хаан II Абдул Хамид эрх хэмжээнээсээ татгалзаж, улмаар түүний дүү V Мехмед хаан ор суув.

1936.04.27. АНУ-ын Автын ажилчдын нэгдсэн холбоо АНУ-ын Үйлдвэрчний эвлэлээс салан тусгаарлаж, тусдаа байгууллага болохоо зарлав.

1960.04.27. Того улс НҮБ-ын дэмжлэгтэйгээр Францаас тусгаар тогтножээ.

1961.04.27. Африкийн Сьерра-Леон улс Их Британиас тусгаар тогтнож, Милтон Маргай анхын ерөнхий сайдаар томилогдов.

1967.04.27. Канадын Монтриал хотод дэлхийн үзэсгэлэн, яармаг нээлтээ хийв. Дэлхий даяар нээлтийн ажиллагааг шууд дамжуулж, дараа өдрөөс олон нийтэд нээлттэй болжээ.

1974.04.27. АНУ-ын нийслэл Вашингтон хотод Ерөнхийлөгч Ричард Никсоныг албан тушаалаасаа буухыг шаардаж 10,000 хүнийг хамарсан жагсаал зохион байгуулагдав.

1978.04.27. АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсоны туслах Жон Д.Эрлихман Аризона мужийн шоронд 18 сар хоригдсоны эцэст суллагджээ. Түүнийг Уотергейтын хэрэгт буруутган шоронд хорисон юм.

1981.04.27. Xerox PARC компани компьютерийн маусыг үйлдвэрээс гаргажээ.

Эх сурвалж www.zms.mn