Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 25-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Португалийн үндэсний баяр- Эрх чөлөөний өдөр. Хүн амын бүрэн дэмжлэгтэйгээр 48 жил оршин тогтнож байсан дарангуйлагч дэглэмийг 1974 онд унагажээ.  Дарангуйллын жилүүдэд хориотой байсан "Grаndola, vila morena..." (Хархан үст Грандола минь...) гэсэн дууны эхлэлийг "Ренашсенса" радиостанц эфирт 0:24 минутад цацсан нь цэргийнхний хөдлөх дохио болсон юм. Өдрийн 16:30-д хотын бүх стратегийн төвүүд цэргийнхний гарт орсон байлаа. Дарангуйлагч Марселу Каэтану тулаангүйгээр буун өгөв. Дараагийн өдөр нь бага зэргийн эсэргүүцэл гаргаж байсан тусгай албаныхан бууж өгсөн байна. Тэр өдрүүдэд ард түмэн гудамжинд гаран “Грандола”- дуулж цэргийнхний бууны аманд хатаасан цэцэг хийж байснаас түүхэнд энэ өдөр “Хатаасан цэцгийн өдөр” Revoluзгo dos Cravos гэж оржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1644.04.25. Хятадын Мин гүрний сүүлчийн эзэн хаан Чонжен цэргийн жанжин Ли Зиченээр удирдуулсан бослогын улмаас амиа хорлов.

1792.04.25. Францын төрийн дууллыг Клод Жозеф Руже де Лисль зохиож дуусав.

1804.04.25. Гүржийн баруун хэсэгт орших Имерети хант улс Хаант Оросын эрхшээлд оржээ.

1829.04.25. Британийн аялагч Чарльз Фремантл одоогийн Баруун Австралийн эрэгт хүрэв. Газардсан даруйдаа тэрээр "Хунт нуурийн колони" гэж нэрлэсэн байна.

1846.04.25. Техас болон Мексикийн хооронд хилийн маргаан дэгдэв.

1862.04.25. Америкийн иргэний дайн: Адмирал Девид Фаррагутаар удирдуулсан холбоотны тэнгисийн цэрэг эх газрын армид бууж өгчээ.

1882.04.25. Франц, Вьетнамын цэргүүд Тонкин хотод мөргөлдөв.

1898.04.25. АНУ Испанид дайн зарлалаа.

1901.04.25. АНУ-ын Нью-Йорк хот дэлхийн улсуудаас анх удаа автомашины дугаарыг олгож эхлэв.

1915.04.25. Дэлхийн нэгдүгээр дайн: Британи, Франц, Энтэхэг, Австрали, Шинэ Зеландын хамтарсан цэргийн хүч Туркийн Галлиполигийн хойгт хяналтаа тогтоохоор Галлиполи орчимд газарджээ.

1920.04.25. Дэлхийн I дайны дараа Оттоманы эзэнт гүрнээс тусгаар тогтносон улсуудад Үндэстнүүдийн лигийн мандат олгох эсэх асуудлыг Сан Ремо хотноо хэлэлцэв.

1945.04.25. Итали улс Нацистийн дарангуйллаас бүрэн чөлөөлөгдөв. Тус улсын хойд хэсэгт бүгээд байсан Нацистууд бууж өгөв. Хуучин дарангуйлагч Бенито Муссолиниг оргох гэж байхад нь баривчилж, олон нийтийн өмнө хатуу цээрлүүлэхээр болжээ.

1951.04.25. Солонгосын дайн: Капёнгын тулаанд Хятадын цэргийн хүч НҮБ болон Австрали-Канадын армитай хүчтэй тулаан өрнүүлэв.

1953.04.25. Нэрт эрдэмтэн Френцис Крик, Жеймс Уатсон нар хүний ДНК-ийн бүтцийг хосолмол болохыг анх удаа олон нийтэд танилцуулжээ.

1954.04.25. Беллийн лабораторид анх удаа нарны зайн үүсгүүрийг практикт ашиглав.

1972.04.25. Умард болон Өмнөд Вьетнамын цэргүүд Контум хотын баруунхойд хэсэгт хүчтэй тулаан өрнүүлжээ.

Эх сурвалж www.zms.mn