Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 23-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Жек Лондон нэрээр олонд танигдсан Жон Гриффит Чейни эхнэр Чармианы хамт өөрийн зураг төслөөр босгосон "Снарк" нэрт хоёр дарвуулт хөлөг онгоцоор дэлхийг тойрохоор Сан-Франциско хотоос 1907 оны дөрөвдүгээр сарын 23-нд гарчээ. Энэ нь түүний анхны аялал биш байв. Тэрээр амлуулсан эх Женнигээс 300 доллар зээлдэн согтуу усан цэргээс завийг нь худалдан аваад далайн аянд 15 насдаа гарч байв. Тэр цагт далайн дээрэмчин болох мөрөөдэлтэй байсан гэдэг. “Ахмад Жек” өөрийн насны найз нараасаа баг бүрдүүлээд “сам хорхойн газар нутгийг “байлдан дагуулж эхэлжээ. Тэд Сан-Францискогийн хувийн боомтноос сам хорхой хулгайлан нутгийн ресторануудад худалдаж багагүй орлого олжээ. Жек өрөө төлөх 300 долларыг цуглуулж чадсан байв. “Энэ залуу замаа алдлаа. Архинд орж үхнэ эсвэл түүнийг ална” гэж хөгшин далайчид ярьдаг байв. Тэдний хэн нь ч түүний төгсгөлийг таагаагүй юм. Жек Лондон бүхний дуртай зохиолч, баян чинээлэг, алдартай болсон. Аян замдаа гарахын өмнө Жек Лондон Америкийн тэргүүн зургаан сэтгүүлд өөрийн аяллыг ивээн тэтгэх санал тавьжээ.Тэр очсон газар нутгаасаа тасралтгүйгээр нийтлэл илгээж байхыг амлав. Зохиолч далайд  живнэ гэж болгоомжилсон бараг бүх сэтгүүл түүний саналыг хүлээн авсангүй. Жекийн төлөвлөснөөр, энэ аян долоон жил үргэлжлэх ёстой байсан ч зохиолчийн өвчний улмаас аян 1909 онд тасарлаа. "Хэзээ ч гүйцээж чадахгүй цорын ганц зорилго минь энэ бололтой. Ном бичих л үлдлээ. Тийм ч муу биш зүйл л дээ. Дарвуул дор аялах шиг л сайхан хэрэг” хэмээн Жек эхнэртээ хэлсэн байдаг. Аяллын үеэр тэр  ном зохиолдоо хэрэг болох  баялаг материал цуглуулж чаджээ. Түүнийхээ дагуу "Снаркаар аяласан нь", "Өмнөд тэнгисийн өгүүллэгүүд", "Нарны хүү " номуудаа бичжээ. Хамгийн чухал нь  тэр энэ үеэрээр өөрийн шилдэг зохиол болох намтарчилсан "Мартин Иден" романаа бичин өөрийн эмгэнэлт төгсгөлөө урьдчилан хэлсэн байдаг. Нэр алдартай зохиолч 41 насандаа их хэмжээний морфин өөртөө тарин Лондонд амиа хорложээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1635.04.23. АНУ-ын нутаг дэвсгэрт хамгийн анхны нийтийн сургууль байгуулагдав. Бостон хотод Бостоны латин сургууль байгуулагджээ.

1655.04.23. Англи-Испанийн дайн: Санто Доминго хотыг Английн цэргүүд бүслэжээ. Долоон хоногийн дараа бүслэлт бүтэлгүйтсэн юм.

1660.04.23. Швед болон Польш улсын хооронд энхийн гэрээ байгуулагдав.

1941.04.23. Дэлхийн хоёрдугаар дайн: Вермахтын зөвлөл Афиныг халдан довтолсоны дараа Грекын парламент II Гиорг хааныг ширээнээс нь буулгажээ.

1945.04.23. Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы удирдагч Адольф Гитлер Херманн Герингийг өөрийнхөө залгамжлагчаар нэрлэж, түүнд цахилгаан явуулжээ. Яг ийм төрлийн цахилгааныг Йозеф Геббельс, Карл Дөнитц нар руу явуулсан байдаг.

1946.04.23. Филиппиний холбооны сүүлийн ерөнхийлөгчөөр Мауэль Рохас тодорчээ.

1949.04.23. Хятадын иргэний дайн: Хятадын ардын чөлөөлөх тэнгисийн цэрэг байгуулагдав.

1961.04.23. Алжирт Францын генералууд нэвтрэв.

1967.04.23. Зөвлөлтийн сансрын хөтөлбөр: ЗХУ-ын Засгийн газар "Союз 1" хөлгийг хөөргөж, сансрын нисэгч Владимир Комаров тойрог замд гарав.

1968.04.23. Вьетнамын дайн: АНУ-ын Нью-Йорк хотын Колумбиа их сургуулийн оюутнууд дайныг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулжээ.

1971.04.23. Бангладешийн чөлөөлөх дайн: Зүүн Пакистаны Жатхибанга тосгоны 3,000 хинду иргэд Разакарсын халдлагаас дүрвэн гарав.

1985.04.23. Алдарт Кока-Кола компани бүтээгдэхүүнийхээ баглаа боодол, орц найрлагыг өөрчлөн "New Coke" ундааг худалдаанд гаргав. Гэвч худалдааны амжилтгүй байдал, олон нийтийн шүүмжлэл зэргээс шалтгаалан гурван сарын дараа худалдаанаас татжээ.

1993.04.23. НҮБ-ын хяналтан дор Эритр улс Этиопоос тусгаар тогтнох эсэх асуудлаар олон нийтийн санал хураалт явуулав.

Эх сурвалж www.zms.mn