Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 20-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Дэлхийн түүхийн хамгийн ёзгүй хүмүүсийн нэг Адольф Гитлер 1889 оны дөрөвдүгээр сарын 20-нд Австри-Унгарын эзэнт улсын Иннийн Браунау хотноо гуталчны гэр бүлд төржээ. Хүүхэд ахуйд нь зургийн авьяас нь тодорч тэрээр залуудаа зургаар хоол залгуулж байжээ. Дэлхийн I дайны үеэр байлдаанд оролцож эр зоригийн төлөө хэд хэдэн шагнал авсан байжээ. Дайнд Герман ялагдаж кайзерийг унагасан нь түүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн байлаа. Тэрээр 1918 онд “Немцийн ажилчны нам”-д элсээд жилийн дараа түүний удирдагч нь (фюрер) болоод намаа Германы Үндэсний-социалист ажилчны нам  (НСДАП) болгосон байв. Уг нам Баварид нэр алдар олж чадсан байлаа. Гитлер 1933 оны нэгдүгээр сарын 30-нд рейхсканцлер буюу Засгийн газрын тэргүүнээр томилогджээ. Гитлер нэг хүний тоталитар дэглэм тогтоож, радикал намуудыг хаан 1934 он гэхэд улс төрийн болон цэргийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэн Германыг ганцаараа захирах болсон байв.  Өөрийн тэр улсаа Гитлер Гуравдугаар рейх гэж нэрлэжээ.1938 онд Герман өөртөө Австри, Чехословак, Польш, Литвийн хагасыг нэгтгэсэн байв. Тэр 1939 онд дэлхийн II дйныг эхлүүлсэн нь хүн төрөлхтнийг мөхөлд  оруулах аюултай байлаа. Энэ дайны түүний гол зорилго нь дэлхийд ноёрхох явдал байжээ. Герман дайнд ялагдах нь гарцаагүй болсон 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд Гитлер өөрийн эхнэр Ева Брауны хамт амиа егүүтгэжээ. Олон түүхчид түүний амиа хорлосныг томоохон хуурамч үйлдэл байсан гэж маргадаг.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1800.04.20. Йонын аралд орших орос болон осман үндэстнүүдтэй Септинсуларын бүгд найрамдах улс байгуулагдав.

1810.04.20. Каракасын амбан захирагч Испаниас тусгаар тогтнож байгаагаа зарлажээ.

1826.04.20. Британийн аялагч хошууч Гордон Лейнг одоогийн Нигерийн нутагт нэвтэрсэн анхны европ хүн болжээ.

1836.04.20. АНУ-ын конгресс Уисконсин мужийн нутаг дэвсгэрийг соёрхон батлав.

1876.04.20. Болгар улсад "Дөрөвдүгээр сарын хувьсгал" дэгджээ.

1884.04.20. Ромын пап XIII Лео "Хүний гарал үүсэл" номыг хэвлэн гаргав. Энэ номонд шинжлэх ухаан болон шашны талаас хүний гарал үүслийн талаар тайлбарласан бүтээл байсан юм.

1898.04.20. АНУ-ын Ерөнхийлөгч Уиллиам МакКинли Испани улсад дайн зарлах Конгрессын тогтоолд гарын үсэг зурснаар Испани-Америкийн дайн дэгджээ.

1902.04.20. Нэрт физикч Пьерр болон Мари Кюри нар радын хлоридыг боловсруулав.

1918.04.20. "Улаан Барон" нэрээрээ алдаршсан Германы офицер Манфред фон Рихтофен 79 болон 80 дахь хохирогчоо буудан хороов. Тэрээр дараа өдөр нь холбоотон гүрнүүдийн агаарын довтолгоонд өртөн амиа алсан юм.

Эх сурвалж www.zms.mn