Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 18-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Өнөөдөр хөшөө дурсгалыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Анх 1983 онд ЮНЕСКО-гийн 22 дахь удаагийн  ерөнхий  бага хурлын чуулганаар хөшөө дурсгал, түүхт газруудыг хамгаалах өдрийг баталсан бөгөөд үүнээс  хойш дэлхийн улс үндэстнүүд тухайн өдөр тодорхой нэг уриалга дэвшүүлсэн тэмдэглэсээр иржээ. Хөшөө дурсгал бол тухайн хүн болоод түүхэн үйл явдлыг хойч үе нь санан дурсаж буйн баталгаа, хүндэтгэн дээдэлж буйн илэрхийлэл, нөгөө талаас тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, амьдрахуйн хэвшил, оюуны сэтгэлгээний илэрхийлэл болдог юм. 

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1232.04.18. Испанийн Архона тосгон тусгаар тогтнож байгаагаа зарлав. Тосгоны захирах Мухаммад Ибн Юсуф хожим нь Гранадын Насридын Эмирт улсын эгнээнд нэгдсэн юм.

1506.04.18. Гэгээн Петер Василикийн ордоны шавыг тавьжээ.

1689.04.18. Бостон хотод суурьшсан Британи иргэд Бостоны колонийн захирагч Сир Эдмунд Андросын эсрэг бослого дэгдээв.

1738.04.18. Испанийн эзэн хааны дэргэдэх Түүхийн ухааны академи Мадрид хотноо байгуулагджээ.

1775.04.18. Америкийн хувьсгал: Америкийн колони даяар дэгдэж, эрчийг авах болсон тусгаар тогтнолын хөдөлгөөнийг дарах зорилгоор Их Британийн усан цэргүүд эрэг орчмын бүсийг хамгаалалтад авав.

1831.04.18. АНУ-ын Алабама мужийн Тускалүүза хотод Алабама мужийн их сургууль байгуулагджээ.

1946.04.18. Нидерландын Гааг хотноо Олон улсын шүүх анхны хуралдаанаа хийв.

1949.04.18. Британийн захиргаанд байсан Үндэстнүүдийн холбооноос Ирланд улс албан ёсоор гарч Бүгд найрамдах Ирланд улс байгуулагджээ.

1954.04.18. Египетийн засгийн эрхэнд Гамал Адбел Нассер залрав.

1955.04.18. Индонезийн Бандунг мужид Ази-Африкын 29 улс цугларч, Ази-Африкын зөвлөл байгуулагджээ.

1980.04.18. Өмнө нь Родези гэж нэрлэгдэж байсан улс Зимбабве хэмээн нэрээ өөрчилж Бүгд найрамдах Зимбабве улс байгуулагдав. Тус улсын анхны Ерөнхийлөгчөөр Канаан Банана сонгогдсон билээ.

1983.04.18. Ливаны нийслэл Бейрут хотод байрлах АНУ-ын элчин сайдын яамны гадаа амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 63 хүн амиа алдав.

1988.04.18. АНУ-ын тэнгисийн цэрэг Дэлхийн II дайнаас хойшхи томоохон тулаанаа Ираны тэнгисийн цэргийн эсрэг хийжээ.

1992.04.18. Афганистаны армийн генерал Абдул Рашид Достум Ерөнхийлөгч Мохаммад Нажибуллагийн эсрэг төрийн эргэлт хийж, Кабул хотыг хяналтдаа авав.

Эх сурвалж www.zms.mn