Х.ОЮУНБОЛД

 

Заримдаа хүмүүст бухимдах үе гардаг. Харин энэ үеэр тайвшрахын тулд нэг аяга шоколад уухыг эрдэмтэд зөвлөжээ. Учир нь эрдэмтдийн хийсэн шинжлэх ухааны судалгаагаар какао тогтмол хэрэглэх нь зүрхийг стрессээс хамгаалдаг  болохыг баталсан байна. Мөн сэтгэцийн стресс нь зүрх судасны өвчин тусахад хүргэж болно. Гэхдээ сэтгэцийн бухимдлыг бууруулах олон арга байдаг аж. Энэ нээлт нь хүний эрүүл мэндийг аврахад туслах сайн аргуудын нэг нь байж болох гэнэ.  Бирмингамын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанд найман минут үргэлжилдэг сэтгэцийн бухимдлын даалгаврыг биелүүлэхээс 90 минутын  өмнө зарим хоолонд байдаг молекулууд, флавонойд их хэмжээгээр агуулсан какао уусан 30 хүнийг хамруулсан байна. Эрдэмтэд туршилтад хамрагдсан хүмүүсийн гарын шууны цусны эргэлт, зүрх судасны ажиллагаа болон стресстэй үед үйл ажиллагаа нь хэрхэн өөрчлөгддөг болохыг тодорхойлжээ. Мөн сэтгэцийн стрессийг тодорхойлсны дараа 90 минутын хугацаанд венийн судасны ажиллагааг судалсан байна.

Хүмүүс флавонойд бодисыг их хэмжээгээр агуулсан какао ууснаар цусны судасны үйл ажиллагаанд бага хэмжээгээр нөлөөлдгийг тогтоосон байна.  “Nutrients” сэтгүүлд нийтлэгдсэн энэ шинжилгээний ажлыг удирдсан доктор Катарина Рендейро “Флавонойдууд нь жимс, хүнсний ногоонд их байдаг. Их бухимдсан үед энэ бодисын нэгдлийг агуулсан зүрх судсыг үр ашигтайгаар ашигласнаар бид сэтгэл санаа бухимдсан тохиолдолд хоолныхоо сонголтыг сайн хийж дээд зэргээр ашиглах талаар илүү сайн зөвлөгөө өгч чадна” гэж ярьжээ. Мөн эрдэмтэд энэ нээлт нь хүмүүст флавонойд бодисыг хоол ундандаа багтааснаар бусад хоол хүнсээр дамжуулан бие махбодод шаардлагатай хэмжээгээр олж авахад тусална гэж үзсэн байна. Катарина Рендейро “Бидний энэ нээлт нь флавонойд бодисыг ихээр агуулдаг алим, хар усан үзэм, бөөрөлзгөнө, интоор, лийр, буурцагт ургамал, ногоон цай болон түүхий какао гэсэн олон тэжээллэг хүнсийг тогтоосон хэмжээгээр идэх нь өдөр тутмын  хоолны дэглэмд их чухал. Мөн сэтгэцийн бухимдлын нөлөөнд амархан автдаг хүмүүсийн цусны судсыг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэж ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.13 МЯГМАР № 74 (6551)