С.УЯНГА

 

Дэлхий дахинд COVID-19 халдвар хумигдсангүй. Нөхцөл байдал хүнд хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор 133 улс олон нийтийн үйлчилгээ, арга хэмжээ, цуглаан, сургуулийн үйл ажиллагаанд  хязгаарлалт, хөл хорио тогтоогоод байна. Үүнд Азийн 25, Европын 41 улс багтаж байна.

Түүнчлэн Америк тивийн 24 улсад хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа бол Ойрхи Дорнодын есөн улс, Африк тивийн 34 улс хөл хорио тогтоожээ. Үүнээс гадна дэлхийн 80 улс дотоодын хөдөлгөөнөө манай улсын нэгэн адил хязгаарлаад байгаа юм.

Улс орнууд мөн гадаад хилээ ч хэсэгчлэн болон бүрэн хаасан хэвээр байгаа дэглэмд 116 улс багтаж байна.  Хэдийгээр коронавирусыг дарах вакцин гарсан ч халдварын тархалт өндөр хэвээр, эрсдэлтэй байгаа учраас үүнээс сэргийлсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалтын арга хэмжээг үргэлжлүүлэн авсаар байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.13 МЯГМАР № 74 (6551)