Ч.ОЛДОХ

Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн Зэсийн группын гүйцэтгэх захирал Б.Болд тэргүүтэй ажлын хэсэгтэй Монголын талын хийх уулзалт, хэлэлцээ шат шатанд явж байгаа гэх ч тодорхой мэдээлэл алга.

Энэ талаар “...Оюу толгой компани олон нийтээс нуух юм байхгүй. Энэ компани бол Монголын нутаг дэвсгэрт, Монголын хуулийн дагуу байгуулагдсан аж ахуй нэгж шүү дээ. Тэнд төрийн нууц гэж юу байх юм. Бүх юм нь шилэн байх ёстой. Оюу толгой ордтой холбогдсон бүх зүйл тодорхой, хэдэн тонн баяжмал экспортлох, хэдий хэмжээний орлого олох вэ гэдэг бүгд тодорхой байгаа. Компани манай улсын хууль тогтоомжийн дагуу санхүүгийн тайланг үнэн зөв тогтмол гаргаж, тэр нь олон нийтэд нээлттэй байх ёстой. Нуух тусам хардлага төрнө. “Рио Тинто” компанийн талаар олон улсын хэвлэл мэдээлэлд татвараас зугтдаг гэхчилэн Оюу толгой компанийн маргаантай асуудлуудтай төсөөтэй  зүйлүүд гарч л байдаг юм билээ. Одоо Хөрөнгө оруулалтын гэрээний 2.27 дугаар зүйл, Хувь нийлүүлэгчдийн гэрээний 17 буюу 18 дугаар зүйлд Оюу толгой төслийг хэрэгжүүлэхэд оролцож, Монгол Улсын нутаг дэвсгэрт орлого олсон гадаадын компанид ногдуулах орлогын албан татварыг Засгийн газар хариуцахаар заасны дагуу энэ маргаантай асуудал Лондоны Арбитрын шүүхийн түвшинд яригдаж байна. Монголын Засгийн газар болон хөрөнгө оруулагч талын хэлэлцээ ил тод байх ёстой” гэж Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Балжинням “Зууны мэдээ” сонинд өгсөн   “Засгийн газар “Рио Тинто”-д алдаад байгаа 10 гаруй тэрбум доллараа авч чадах уу?” гэсэн гарчиг бүхий ярилцлагдаа онцолжээ.

 Ярилцлагыг бүрэн эхээр нь эндээс уншина уу. http://www.zms.mn/a/84148

Эх сурвалж: Polit.mn