Ч.ОЛДОХ

Монголын Засгийн газар,  Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс”-ын төлөөлөлтэй хийх  хэлэлцээ өнөөдөр 10.00 цагт  эхэллээ. Хоёр тал “Гэрээ харилцан ашигтай байх ёстой”, “Оюутолгойн гэрээг сайжруулаад цааш явна” гэсэн мэдэгдэл, мэдээллийг урьдчилсан байдлаар хийсэн. Тэгвэл өнгөрсөн арав гаруй жилд гэрээний эргэн тойронд үүссэн нөхцөл байдал, Монгол Улс баялгаа өгчихөөд өрөнд орсоор ирсэн  асуудал хэрхэн шийдэгдэх вэ. Улмаар далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 4.4 тэрбум байснаа 5.1 тэрбум болж, өдгөө 15 тэрбумыг зарцуулсан гэх тооцоог ил болгох, “Дуайн гэрээ”-г цуцлах эсэх гэхчлэн хүлээлтээр дүүрэн байна.

  “УИХ Дубайн гэрээ цуцлагдсан тохиолдолд:

1. Манай ногдол ашгийг 2051 он хүртэл хойшлуулсан 4.3 тэрбум ам. долларын зээл,

2. “Рио Тинто”-гийн авч буй баталгааны 1.9 хувь, үйлчилгээ үзүүлсэний нэг  хувийн хураамжууд,

3. ТЭЗҮ-г заавал мөрдөх баримт бичиг биш гэж үзсэн заалт,

4. 1.8 тэрбум ам. долларын зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрсөн заалт гэх мэт  манайд хохиролтой “Дубайн гэрээ”-ний заалтууд бүгд цуцлагдана гэж үзэж байгааг хэллээ.  Түүнчлэн Хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хохироосон заалтуудыг өөрчлөх, гэрээг сайжруулах асуудлыг хөндөв” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дөнгөж сая өөрийн цахим хуудаст мэдээлжээ.

Эх сурвалж: Polit.mn