Т.САЙХАН

2021.04.12

Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварыг илрүүлэхээр хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт халдвар илрүүлэх 13591 мянга гаруй шинжилгээ хийхэд 704 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 15718 болж байна. 704 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн" гэв.  Үүнээс 

  • 598 нь Улаанбаатар хотод батлагдсан бол
  • 106 нь орон нутагт бүртгэгджээ. 

Мөн гурван хүн нас барсан байна. Тодруулбал, 73 настай эрэгтэй,  79, 60 настай эмэгтэй хүмүүс  COVID-19 өвчнөөр нас барсан.  Ингэснээр Монгол Улсад халдварын улмаас нийт 25 нар баралт бүртгэгдлээ. 

Эх сурвалж:www.polit.mn