С.САРУУЛ

 Прокурорын байгууллага энэ оны нэгдүгээр улиралд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 33592 гэмт хэрэгт нийт 24032 хүн хохирсны 733 буюу гурван хувь нь хүүхэд байна. Үүнээс 177 буюу 24.1 хувь нь дээрэмдэх, 169 буюу 23 хувь нь хүчиндэх, 114 буюу 15.5 хувь нь хулгайлах, 103 буюу 14 хувь нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирчээ. Мөн Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт заасан Хүүхдийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон 10, бусад төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон 158 хүүхэд байна. Прокурор хүүхэд хохирсон 167 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Эх сурвалж: www.polit.mn