Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 14-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Бенгалийн шинэ жилийг Пахела Байшах гэх ба дрөвдүгээр сарын 13-15-ны аль нэг өдөрт нь тэмдэглэдэг. Энэ өдөр хүмүүс гоёод Рабиндранат Тагорын бичсэн нарны тухай шүлэг дууг дуулан нар гарахыг хүлээнэ. Өдрийг тэд цагаан будааны хөөсөнцрөөр хийсэн сира болон бусад үндэсний хоолнуудаас бүрэлдсэн өглөөний цайгаар угтдаг. Мөн энэ өдөр Бангладешийн бэлгэдлүүдийн нэг болсон илиши гэх шарсан загас их үнэ цэнэтэй. Хүмүүс зах дээр ирэн жагсаал, концерт үзнэ. Тус орон Пакистаны бүрэлдэхүүнд багтаж байх үеэр төв Засгийн газар нь энэ баярыг хориглодог байжээ. Өнөөдөр Энэтхэгийн нарны шинэ он “Rongali Bihu” баярууд эхэлж байгаа.  Энэтхэгчүүд хэдэн мянган жилийн өмнө энэ өдөр Ганга дагина тэнгэрээс бууж ирсэн гэдэгт итгэдэг.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1471.04.14. Английн хаан ширээний тэмцэл: Засаглал нь ганхаад байсан IV Эдуард хаанаар удирдуулсан Йорксистүүд, Уорвикийн гүнгээр удирдуулсан Ланкастрчуудтай Банет орчимд тулав. Тулаан IV Эдуардын ялалтаар өндөрлөж, хаан ширээгээ эгүүлэн авчээ.

1561.04.14. Дэлхийн түүхэнд үл мэдэгдэх нисдэг биетийн талаар дурдсан анхны шастир бүтээгджээ. Германы Нюремберг орчмын тэнгэрт үл мэдэгдэх гэрэл үзэгдэж улмаар хоорондоо дайтаж байсан талаар "Агаарын тулаан" шастирт дурдсан байна.

1639.04.14. Бохемийн цэргүүд Шведийн армитай Шемниц орчимд тулалдсан ч ялагдал хүлээв. Улмаар Шведчүүд бие дааж улс байгуулахаар болжээ.

1775.04.14. Хууль бусаар боолчуудыг эзэмшигчдийн эсрэг нийгэмлэгийг Бенжамин Франклин, Бенжамин Раш нар байгуулсан нь АНУ-д боол болон төрийг эвлэрүүлэн зуучлах анхны байгууллага болжээ.

1816.04.14. Британийн эзлэн түрэмгийллийн эсрэг Барбадосын боолын бослогыг удирдаж байсан Бусса Британичуудын гарт амиа алдав. Тэрээр Барбадосын үндэсний баатар болон мөнхөрчээ.

1828.04.14. Алдарт хэл шинжээч Ноа Уебстер толь бичиг зохиож, зохиогчийн эрхээ өөр дээрээ авсан байна.

1849.04.14. Унгар улс Австриас тусгаар тогтож байгаагаа зарлан, удирдагчаараа Лахос Коссутыг сонгожээ.

1890.04.14. АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болон Америк тивийн улс гүрнүүдийн олон улсын бага хуралд оролцогчид Пан-Америкийн холбоог байгуулав.

1894.04.14. Алдарт зохион бүтээгч Томас Эдисоны зохион бүтээсэн кинетоскопыг арван ширхэгийг суурилуулсан үзвэрийн газар АНУ-ын Нью-Йорк хотод байгуулагджээ. Энэ нь дэлхийн түүхэн дэх хамгийн анхны кино театр болсон байна.

1908.04.14. АНУ-ын Монтана мужийн Миссури гол дээр ган төмрөөр барьсан "Хаузерийн хос далан"-гийн эхнийх нь усаа даалгүй нуржээ.

1909.04.14. Оттоманы эзэнт гүрний цэргүүд Силисиа хотын Армени иргэдийн эсрэг халдлагыг зохион байгуулав.

1912.04.14. Британийн зорчигч тээврийн Титаник хөлөг онгоц Умард Атлантын тэнгист орон нутгийн цагаар 23:40 цагийн орчимд мөсөн уул мөргөв.

1927.04.14. Шведийн Готенбург хотод Вольво компани анхны машинаа олонд танилцуулав.

1928.04.14. Германы нисэх хүчний "Юнкерс В 33" нисэх онгоц Канадын Грийнли аралд газардав. Ингэснээр Германы түүхэнд атлантын далай дамнасан анхны нислэг болон түүхэнд үлдсэн юм.

1931.04.14. Испанийн цэргийн өндөр албан тушаалтнууд эзэн хаан XIII Альфонсын бүх хэргэм зэргийг хурааж, Хоёрдугаар бүгд найрамдах улсаа тунхаглав.

Эх сурвалж www.zms.mn