Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 13-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1742 онд Дублины “Мюзик-холл”-д немцийн хөгжмийн зохиолч Георг Фридрих Генделийн “Мессия” гэх магтаал хөгжим анх тоглогджээ. Тэрээр өөрийн бүтээлийн библийн судраас үндэслэн бичсэн байна. Анхны тоглолтод үзэгчид маш ихээр ирж байсан учир шахцалдахгүйн тулд хатагтай нарыг уян чээживч бүхий даашинзтай, эрчүүдийг гэртээ сэлмээ орхиод ирэхийг хүсч байсан гэнэ. Анхны тоглолтод 700 хүн ирж, буяны үйлст 400 фунт стерлинг цуглуулсан байлаа. Түүний магтаал хөгжим нь дэлхийн хөгжмийн урлагийн энэ төрөлдөө тэргүүлэгч болж чадсан билээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1204.04.13. Загалмайтны дөрөвдүгээр аян дайны үеэр Загалмайтнууд Константинополь хотыг эзлэн авч, улмаар Византийн эзэнт гүрэн мөхжээ.

1777.04.13. Америкийн хувьсгалын төлөөх дайн: Одоогийн Нью-Жерсигийн Баундын талд Америкийн зэвсэгт хүчин ялагдал хүлээжээ.

1829.04.13. Английн парламент хэлэлцээд Ромын Католик шашинтнуудын санал өгөх эрхийг хуульчлав.

1849.04.13. Унгарын Үндэсний ассемблейн хаалттай хуралдаанаар Лахос Коссут Унгарын тусгаар тогтнолын тунхагыг уншиж танилцуулжээ.

1870.04.13. АНУ-ын Нью-Йорк хотод Метрополитан дүрслэх урлагийн музей үүдээ нээжээ.

1902.04.13. Алдарт бизнесмэн Жеймс К.Пенни Вайоминг мужийн Кеммерер хотноо анхны дэлгүүрээ нээжээ.

1941.04.13. ЗСБНХОУ болон Япон улсын хооронд хамтын ажиллагаа, газар нутагт үл довтлох гэрээ байгуулагджээ.

1943.04.13. Дэлхийн II дайн: Зөвлөлтийн цэргүүд Катин ойн халдлагын хохирогчдын цогцсыг илрүүлэв. Улмаар ЗХУ Польш улстай дипломат маргаан үүсч, Лондон хотын улс хоорондын маргааны газар өгсөн ч Британийн зүгээс Польш уг хэрэгт буруугүй болохыг тогтоосон байна.

1944.04.13. ЗХУ болон Шинэ Зеландын хооронд дипломат харилцаа тогтов.

1948.04.13. Шейх Жаррагийн Арабын хөдөлгөөний цэргүүд Хадасса эмнэлэгт халдан довтолж эмч, сувилагч, өвчтөн, оюутан нийлсэн 78 еврей үндэстнийг хөнөөжээ.

1953.04.13. АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Аллен Дюллес бодол унших "MKUltra" төслийг хэрэгжүүлж эхлэв.

1960.04.13. АНУ "Транзит 1-Б" хиймэл дагуулыг хөөргөв. Ингэснээр дэлхийн түүхэнд байрлал тогтоох зориулалттай анхны хиймэл дагуул болсон юм.

Эх сурвалж www.zms.mn