С.САРУУЛ

Нийслэлийн прокурорын газраас Авлига албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон этгээдэд зөвхөн ял шийтгэх бус хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж улсын орлого болгох, мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг хамгаалах тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байна. 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс нийт есөн гэмт хэрэгт 515.112.445  төгрөгийн хөрөнгийг хурааж, улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлэв. Зарим хэргүүдээс дурдвал, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн О.Заяамандахаас 304.040.000 төгрөг, 152.020.000 төгрөгийн үнэ бүхий 1 орон сууцыг,  бусдыг дээрэмдэх, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн /Тагнуулын алба хаагчид бусдыг дээрэмдсэн/ Г.Доржсүрэнгээс 14.000.000 төгрөгийн үнэ бүхий 1 автомашиныг хурааж улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлжээ.

Эх сурвалж: www.polit.mn