С.САРУУЛ

Прокурорын байгууллага энэ оны нэгдүгээр улиралд 32 байгууллагын 10513 зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ.  Нийт  370733 зөрчлийн хэрэгт хяналт тавьсан нь өнгөрсөн оны мөн үеэс 51464 хэргээр буюу 12.2 хувиар буурсан байна.

Прокурор зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад 83 удаа шалгалт хийж, 414 зөрчил илрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өссөн байна.  Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх зорилгоор прокурорын шаардлага 44 бичсэн бөгөөд шаардлагын мөрөөр 101 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авчээ.

Эх сурвалж: www.polit.mn