Т.САЙХАН

 

Улсын начин Э.Энхбатыг БНСУ-руу эмчилгээнд явуулах тухай мэдээлэл гараад байна. Энэ талаар түүний эхнэр Б.Нандинцэцэг байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Биеийн байдал нь сайжрахгүй, муудахгүй янзандаа л байна. Унтуулга нь хэзээ гарахыг хэлж мэдэхгүй юм. Ханийгаа БНСУ-д эмчлүүлэх асуудлыг судалж байна. Эмчилгээний зардал хэд болохыг нь урьдчилж хэлэхэд хэцүү юм. Өөр улс руу явах болохоор газар нь холдоод бие нь дийлэхгүй байх. Нөхөрт минь санаа тавьж буй Монголынхоо ард түмэнд баярлалаа” гэв.

Улсын начин Э.Энхбатын эхний унтуулга дөрөвдүгээр сарын 6-ны 02.00 цагт дуусч, дахин унтуулгад орсон билээ.

Түүний биед гэмтэл учруулсан Монголын Үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг 20 хоногийн хугацаатай ШШГЕГ-ын Цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа билээ. 

 

Эх сурвалж:www.polit.mn