Т.САЙХАН

 

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангийн хоёр цэрэг алба хаагч галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан хэрэг гарсан. 

Тэднийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаа, хилийн цэргийн байгууллага хамтран зохион байгуулж буй бөгөөд дөрөвдүгээр сарын 9-ны 23:00 цагийн байдлаар олоогүй тул эрлийн ажиллагааг зогсоож, өглөө дахин эхлүүлсэн байна.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Яг одоогийн байдлаар олоогүй байгаа" хэмээн хэлэв.

 

Гэхдээ тухайн цэргүүдийн байршлыг тогтоогоод байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

 

Эх сурвалж:www.polit.mn