Т.САЙХАН

 

2021.04.10

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 12 мянга орчим хүнээс шинжилгээ авахад 689 тохиолдол шинээр батлагдаж, нэг хүн нас барсан байна. Батлагдсан тохиолдлын 618 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 68 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, орон нутагт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 1841, нийслэлд бүртгэгдсэн халдварын тоо нийт 11792 болсон байна.

 

Харин нас барсан хүний тоо 20 болжээ.

 

Нийт 363 хүн эдгэрч, эмнэлгээр гарснаар эдгэрсэн хүний тоо 8875-д хүрэв. Мөн гэрээр 2000 гаруй иргэн эмчлүүлж байна.

 

 Аймгуудаар нь авч үзвэл

 

Баян-Өлгий аймагт-2 (шинэ халдвар бүртгэгдээгүй)

Увс аймагт-4 (шинэ халдвар бүргэгдээгүй)

Ховд аймагт- 11 тохиолдол нэмэгдэж 112

Хөвсгөл аймагт-1 нэг тохиолдол нэмэгдэж 49

Завхан аймагт-14 (шинэ халдвар бүртгэгдээгүй)

Булган аймагт- 65 (шинэ халдвар бүртгэгдээгүй)

Архангай аймагт –9 тохиолдол нэмэгдэж 165

Баянхонгор -58 (шинэ тохиолдол нэмэгдээгүй)

Өвөрхангай аймагт 7 тохиолдол нэмэгдэж, 166

Төв аймагт- 377 (шинэ тохиолдол бүртгэгдээгүй)

Дорнод аймагт- 2 (шинэ тохиолдол бүртгэгдээгүй)

Сүхбаатар аймагт-9 тохиолдол нэмэгдэж 63

Хэнтий аймагт -17 (шинэ тохиолдол бүртгэгдээгүй)

Дархан-Уул аймагт –8 тохиолдол нэмэгдэж 189

Орхон аймагт-11 нэмэгдэж 184

Сэлэнгэ аймагт- 12 тохиолдол нэмэгдэж 305

Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс

 

1931 хүний бие хөнгөн

475 хүний бие хүндэвтэр

99 хүний бие хүнд

22 хүний биеийн байдал маш хүнд байна гэж мэдээллээ. 

Эх сурвалж:www.polit.mn