Б.ДОЛЖИНЖАВ

Японы замын түгжрэлийг бууруулахад жолооны курс маш өндөр ач холбогдолтой байдаг аж.

Энэ талаар бүх төрлийн бүтээгдэхүүнийг Монгол-Япон улсын хооронд худалдаалдаг NIMON компанийн үүсгэн байгуулагч М.Мөнхбат:

“Японд жолооны үнэмлэх авахад нэг жил, сунгуулахад гурван жил, гурван жилийн хугацаанд зөрчил гаргаагүй тохиолдолд таван жилээр сунгадаг. Энэ нь алтан үнэмлэх юм. Жолооны үнэмлэхний сүүлийн таван жилийн зөрчлийн мэдээлэл цагдаад байдаг. Нэг жилд зургаан оноотой. Жил бүр тэглэгддэг. Гурван жилд 15 оноотой. Оноо дууссан тохиолдолд үнэмлэхээ хураалгана. Зөрчил гаргасан тохиолдолд торгууль төлөөд нэмж оноогоо заавал хасуулдаг. Үүнийг л Монголд нэвтрүүлмээр санагддаг. Бас цагдаа нь замын зохицуулагч биш цагдаагийн ажлаа хийгээд замын зохицуулагч нь замаа зохицуулдаг юм билээ” гэж манай "Зууны мэдээ" сонинд ярьсан юм.

 

Эх сурвалж:www.polit.mn