Т.САЙХАН

Маргаашаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоож байгаатай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Нийслэл хотод 18 градусаас дээш агууламжтай архи, согтууруулах ундааны зүйлс худалдаалах болон түүгээр үйлчлэхийг хориглож, дэлгүүр үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарийг 07-21 цагаар хязгаарлаж байна. 

Энэ хугацаанд оршуулга, буяны үйл ажиллагаанд оролцох хүний тоог 30-аас хэтрүүлэхгүй. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж өглөө 06:30-10:00 цаг, 12:00-15:00 17:30-22:00 цагт зөвхөн хязгаарлагдаагүй салбар, хуулийн этгээдийн ажилтнуудыг зорчуулах ажээ.

 

Эх сурвалж:www.polit.mn