Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 9-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Стэнфордын их сургуульд компьютерийн хулганыг анх бүтээсэн Дуглас Энгельбартыг  түүний түүхэн эцэг нь гэж үздэг.Энгельбарт 1967 онд Билл Инглишийн хамт хэдэн жилийн өмнө бүтээсэн модон эх биетэй, хоёр металл дугуйтай төхөөрөмжөө бүртгүүлэх өргөдлийг  өгөөд 1970 онд  3541541 тоот патентыг авсан байна. Төхөөрөмжийн араас  гарсан утас нь хулганы сүүлтэй адилхан байснаас  тэр төхөөрөмж “хулгана” нэр авсан гэж хожим Энгельбарт тайлбарлажээ. 1968 оны арванхоёрдугаар сарын 9-нд Дуглас Энгелбарт өөрийн NLS төслийнхөө эцсийн хувилбарын танилцуулгыг Сан-Франциско хотын компьютерийн томоохон бага хурал дээр хийжээ. Гэхдээ тэр үеийн хулганы  дүр төрх нь  өнөөдөр  бидний хэрэглэж байгаагаас мэдээж арай өөр. Ширээн дээгүүр дугуйгаараа өнхөрдөг энгийн модон хайрцаг нь өнхрөлтийнхөө тоон мэдээллийг комьпютерт өгснөөр дэлгэц дээрх курсорыг удирддаг байжээ.Далаад онуудад Дугласын лаборатори  компьютерийн сүлжээ  бүтээх ARPA төсөлд  оролцов. Наяад онуудад Дуглас  хоёр ч корпорацид ажиллан  гэрээнд хүлэгдсэн байв. Инээд тэр 1986 онд тэднээс салан охиныхоо хамт өөрийн Bootstrap Institute компанийг байгуулжээ. Өөрийн сонирхлын дагуу чөлөөтэй ажиллаж байлаа. Ийм их нэр төртэй, ухаантай Дуглас нь Билл Гейтс шиг баян байж болох шүү дээ.Тэрээр 1989 оны дөрөвдүгээр сарын 9-нд хулгана зохиосны төлөө 10000 доллараар шагнуулж, бүгдийг нь  зуслангийн даруухан байшин барихад зарцуулжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1454.04.09. Италийн умард хэсгийн жижиг ханлигууд хүчээ тэнцэтгэх зорилгоор Лодигийн гэрээг байгуулжээ.

1511.04.09. Хатагтай Маргарет Бьюфорт Англи улсын Кембридж хотод Гэгээн Жоны коллежийг байгуулав.

1585.04.09. Английн нэрт аялагч Сир Уольтер Релейн удирдсан экспедиц одоогийн Умард Каролина мужийг илрүүлж, Роанокын колонийг байгуулжээ.

1682.04.09. Францын аялагч Робер Кавелье де Ла Салль Миссиссипи голын аманд хүрч тус газар нутгийг Луйзана гэж нэрлэсэн байна.

1860.04.09. Францын зохион бүтээгч Эдуар-Леон Скотт де Мартинвилийн зохиосон "фонавтограф" төхөөрөмжөөр анх удаа хүний яриаг бичжээ.

1865.04.09. Америкийн иргэний дайн: Роберт И.Лийгийн удирдсан Умард Виржиниагийн арми Улиссес С.Грантын армид албан ёсоор бууж өгчээ. Ингэснээр иргэний өндөрлөх эхлэлийг тавьсан юм.

1914.04.09. Мексикийн хувьсгал: Мексикийн баруун эрэгт дэлхийн цэргийн түүхэнд анх удаа агаарын тулалдаан болжээ.

1916.04.09. Дэлхийн I дайн: Вердуны тулаан: Германы цэргийн хүч гурав дахь удаагийн дайралтаа хийв.

1917.04.09. Дэлхийн I дайн: Аррасын тулаан: Канадын арми Их Британийн армитай хамтран Германы эсрэг тулаанд оролцжээ.

1918.04.09. Дэлхийн I дайн: Лисийн тулаан: Бельгийн газар нутагт хамаарах Флондерсын арлын тулаанд Португалийн явган цэргийн анги нэгтгэл Германы эзэнт гүрний "Хаврын довтолгоо" ажиллагаанд цохигдон ялагдал хүлээв.

1937.04.09. Японы зохион бүтээсэн "Камиказе" онгоц Лондон хотын Кройдоны нисэх буудалд газардав. Ингэснээр Японд үйлдвэрлэсэн онгоц Европ тивд газардсан анхны тохиолдол болжээ.

1940.04.09. Дэлхийн II дайн: Весерюбунг ажиллагаа: Германы цэргийн хүч Дани болон Норвегийг булаан эзлэв.

Норвегийн засгийн эрхийг Видкун Кийслинг авчээ.

1942.04.09. Дэлхийн II дайн: Батааны хойгийн тулаанд АНУ-ын арми Японы талд бууж өгөв. Японы эзэн хааны тэнгисийн цэрэг болон нисэх хүчний хүчтэй дайралтын улмаас Их Британийн тэнгисийн цэргийн "Гермес", Австралийн бөмбөгдөгч хөлөг онгоц "Вампир" онгоцнууд Батааны зүүн эрэгт живсэн юм.

Эх сурвалж www.zms.mn