Т.САЙХАН

Монгол Улсын судалгааны анхны их сургууль болох Эрдмийн их сургуулийг төгссөн 30 гаруй эрдэмтэн хамтран  орчин үеийн байгууллага судлалын чиглэлээр “Байгууллага судлал, Онол ~ Үзэл баримтлал” цувралын нэгдүгээр  боть номыг эмхэтгэн гаргажээ.

Уг бүтээл нь байгууллагын хөгжлийн орчин үеийн онол, үзэл баримтлал, чиг хандлага, байгууллагын менежмент, соёл, ногоон хөгжил зэргийг багтаажээ.  Мөн    бүтэц зохион байгуулалт, хяналтын менежмент, санхүү, байгууллагын төрөл  зэрэг агуулгыг багтаасан байна.

Бүтээлд байгууллагын онол, үзэл баримтлалын олон талт асуудлаар 30 зохиолчийн 27 бүтээлийг багтаажээ.

Эх сурвалж:www.polit.mn