С.САРУУЛ

Хаврын улиралд гал түймрийн дуудлага, шар усны үерийн дуудлага нэмэгддэг. Тэр дундаа энэ хавар хуурайшилт, түймрийн эрсдлийн түвшин өмнөх жилүүдээс маш өндөр байгааг онцгой байдлын байгууллагаас анхааруулж байгаа юм. Тэгвэл ханш нээсэн өдөр оршуулгын газарт түймэр гарчээ. Монголчууд бурхан болоочийн шарил дээр арц, хүж, зул асааж орхисны улмаас шар өвсний түймэр гарах тохиолдол их байдаг. Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Далан давхарын оршуулгын газарт арц, хүж асааснаас түймэр гарсныг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн эргүүлээр ажиллаж байсан алба хаагчид шуурхай унтраасан байна.

Эх сурвалж: www.polit.mn