Б.ДОЛЖИНЖАВ

Хятадын COVID-19  эсрэг вакцин үйлдвэрлэгч “Sinovac Biotech” компанийн гурав дахь үйлдвэр бэлэн болж, үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр тус компани хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэн жилд хоёр тэрбум  вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа өнөөдөр зарлалаа.

“Sinovac” компанийн хэвлэлийн төлөөлөгчийн ярьж байгаагаар тэд энэ үйлдвэртээ  коронавирусын эсийг  тариалж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаа нь урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Тиймээс хэзээнээс жилд хоёр тэрбум тун вакцин үйлдвэрлэх талаар тодорхой мэдээлсэнгүй.  Тус үйлдвэр “CoronaVac” вакцинаа дэлхийн дахинаа 200 гаруй сая тунг нийлүүлж, 100 сая гаруй хүн хамрагдаад байна.

Эх  сурвалж:Reuters