Х.ОЮУНБОЛД

Алдарт хөлбөмбөгчин Диего Марадона 1986 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Их Британитай хийсэн тоглолтын үеэр түүний “Бурханы гар” гэж нэрлэгдсэн гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулж байсан билээ. Харин энэ гоолын талаар түүний хамтран тоглогч байсан Хорхе Валдано  Диего Марадонаг тоглолт эхлэхээс өмнө бэлтгэлийн талбайд энэ гоолыг хийхээр сургуулилж байсан гэж найзынхаа тухай шинэ номондоо бичсэн байна. Тэрээр 1986 оны дэлхийн цомын аваргын шөвгийн дөрвөн багийг  шалгаруулах тэмцээн  Их Британийн  төвийн тоглогч Стив Ходже багийнхаа хаалгач руу бөмбөгөө өшиглөсний дараа Петер Шилтон руу бөмбөгөө цохихын тулд гараа ашигласан аж. Хэдийгээр олон англи тоглогч шүүгчдэд хандсан ч гоолыг хүчингүйд тооцож цуцлаагүй байна. Дараа нь Диего Марадона  зууны гоол гэж нэрлэгдсэн хоёр дахь гоолоо оруулж байжээ.

Энэ тоглолтод Их Британи 2-1 харьцаагаар хожигдсон байна. Учир нь  тоглолтын 81 дэх минутад Гари Линекерийн  оруулсан  гоолыг тооцоогүй аж. Диего Марадона энэ аргаа хэрэгжүүлэхээр бэлтгэж байсан. Анх удаа хийсэн юм биш. Бэлтгэлийн үеэр  намайг бэлтгэлдээ ирэхэд тэр  сүүлд нь ирээд бөмбөгийг тор руу өшиглөдөг байсныг Хорхе Валдано Германд хэвлүүлсэн номондоо онцолжээ.

Эх сурвалж: www.polit.mn