Б.ДОЛЖИНЖАВ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдөр COVID-19 эсрэг вакцин хийлгэнэ.  Тэрээр “Хүмүүс вакцинд хамрагдах эсэх нь тухайн хүний сонголт, хувь хүний шийдвэр юм. Харин миний хувьд маргааш вакциндаа хамрагдана” хэмээн өчигдөр мэдэгдсэн юм.

ОХУ-д өнөөдрийн байдлаар COVID-19 эсрэг гурван вакциныг ашиглаж байна. Гэхдээ эдгээрээс яг алинд нь Путин хамрагдах эсэх нь тодорхойгүй байна. Мөн тэрээр вакцинд хамрагдах явцаа олон нийтэд мэдээлэхгүй гэсэн юм.

Эх сурвалж:Tass