Х.ОЮУНБОЛД

 

Николас Кейж 1990-ээд оны кино салбарын хамгийн эрэлттэй жүжигчин байв. Харин одоо 57 настай тэрээр “Нефтликс”-д үзэж болох “Бүдүүлэг үгийн түүх” цуврал кинонд тогложээ. “Зэрлэг зүрх”, “Агаарын шорон”, “Дараагийнх” кинонд тоглосон түүний тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.

 

Нас барагсдыг сонирхдог болсон Николас Кейж

 

Николас Кейжийн зан төрх, хүмүүжил үргэлж хэцүү байсан аж. Хамтран тоглосон олон жүжигчин Николас Кейжийн ер бусын гаж арга барилын талаар гомдоллодог байжээ. Кинонд тоглохоос бусад үед сайхан ааштай байдаггүй гэнэ. Олон жүжигчин Николас Кейжээс тэнэмэл хүн шиг хөлс үнэртдэг гэж байв. Энэ талаар жүжигчин Женна Жамесон өөрийнхөө намтарт жүжигчинтэй уулзсанаа дүрслэн үзүүлэхийн тулд бичсэн байна. Гэвч Николас Кейж бодит амьдралд жүжиглэхээс илүү зүйлийг хийж байжээ. Хүүхэд байхаасаа өвөрмөц хүн болохоо харуулсан байна. Түүнд Фрэнсис Форд Кополагийн зээ хүү гэж нэрлэгдэхээс зайлсхийж Николас Ким Копола гэсэн нэрээ Николас Кейж гэж сольсон байна. Тэрээр цагийг захирлынхаа гэрт өнгөрөөдөг байсан бөгөөд хүүхэд байхаасаа тэр байшинг тойрсон сүнснүүдийг хардаг байсан аж.

 

Хүмүүнлэгийн ажил

 

Николас Кейж олон кинонд тоглосноор баяжиж, олон сая ам.долларын цалинтай болжээ. Гэвч түүнд ямар ч хэрэггүй, утгагүй зарим бүтээлийг худалдаж авсны улмаас нэг биш удаа дампуурч байсан аж. Гэхдээ энэ нь түүнийг кино урлагийн замналын туршид янз бүрийн шалтгаанаар буяны ажил хийхэд саад болсонгүй. “Амнести” байгууллагад хоёр сая ам.доллар, Нью Орлеанс мужийн  Катрина хар шуурганд өртсөн хохирогчдод зориулж нэг сая ам.доллар хандивласан байна. Түүнээс гадна тэнд тоглосон гурван киноноос олсон нэг киноныхоо ашгийг энэ хотынхонд өгч байсан аж. Тиймээс НҮБ түүний хүмүүнлэгийн ажлыг хүлээн зөвшөөрснөөс гадна дэлхийд зэвсгийн хяналт тогтоож байгаатай тэмцэж байжээ.

 

Бүгдэд гайхал төрүүлсэн араншин

 

Калифорни мужийн нэртэй жүжигчин түүнтэй хийсэн олон ярилцлага, уулзалтын үеэр мэргэжлийн карьерынхаа туршид зарим галзуу зүйлийг хийж байснаа зөвшөөрчээ. Тухайлбал, матартай нэг оронд хоносон, нас барсных нь дараа амьтдын гавлын цуглуулгатай оршуулахыг хүссэн байна. Мөн Дракула гүнгийн цайзад нэг шөнө хоносон болон 2007 онд  олон боолынхоо ихэнхийг тамлаж, хөнөөсөн хатагтай Лалоригийн эдлэнг худалдаж авчээ.

 

Холливуд дахь найзууд

 

Жүжигчин Николас Кейжийг шүүмжилдэг олон хүн байдаг. Гэхдээ кино салбарт  сайн найзуудтай. Тэдний нэгд Жим Керри багтдаг байна. Николас Кейж сүүлийн жилүүдэд үнэ цэнэтэй гэж үнэлэгдэж байгаа жүжигчдийн зөвлөх болсон байна. Тухайлбал, бид бүхний Карибын тэнгисийн дээрэмчид киноны ахмад Жек Каспаровын дүрийг бүтээсэн Жонни Деппийн олон кино зураг авалтад цуг явж, мэргэжлийн карьераа эхлэхэд тусалжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.17 ЛХАГВА № 51 (6528)