Т.САЙХАН

Төв аймгийн Зуунмод сумаас орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн зогсоолоо. Гуравдугаар сарын 6-ны өдрийн 15:00 цагт тус аймагт батлагдсан дөрвөн тохиолдол илэрсэн тул шуурхай арга хэмжээг авсан талаар Төв аймгийн онцгой комиссоос мэдээллээ. 

Төв аймгийн ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа "Хоёрдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос нэг иргэн Зуунмод суманд буяны ажилд оролцохоор ирсэн. Улаанбаатар хотод буцаж очоод гуравдугаар сарын 1-ний өдөр шинжилгээ өгөхөд хариу эерэг гарч, халдвартай болох нь батлагдсан байна. Тухайн өдрийн 19:20 цагт манай аймагт дээрх мэдээллийг ХӨСҮТ-өөс өгсний дагуу шуурхай арга хэмжээ авч, тандалт судалгааны ажлыг эхлүүлсэн. Ингээд ойрын хавьтал болон 62 хүнийг шинжилгээнд хамруулсан. 58 хүний хариу сөрөг, дөрвөн иргэний хариу эерэг гарч, батлагдсан тохиолдол дөрөв боллоо. Бид ойрын хавьтлуудыг, ойрын хавьтлуудын уулзсан хүмүүсийн тусгаарласан" гэлээ. 

 

Эх сурвалж:www.polit.mn