Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд гуравдугаар сарын 7-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Дэлхийн эв найрамдлын бэлэг бэлгэ тэмдэг болсон "We are the world" дуу анхны хувилбараараа 1985 оны 3-р сарын 7-ны өдөр цацагджээ.Африкийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст зориулж АНУ-ын бүх цаг үеийн хамгийн алдартай уран бүтээлчид нэгдэн Англи улсад өрнөөд байсан "Тэд зул сарыг мэдэх болов уу?" хөдөлгөөнд үндэслэн алдарт дуучин Майкл Жексон уг дууг зохиожээ. Түүнчлэн энэхүү дуу анх цацагдсан даруйдаа дэлхий даяар 10 сая хувь борлуулагдсан байна. Уг өдрөөс 25 жилийн дараа буюу 2010 онд байгалийн гамшигт өртсөн Гайти улсад тусламжийн гараа сунгахыг дэлхийн улс орнуудад уриалан шинэчлэн дуулсан байдаг.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1799.03.07. Францын эзэн хаан Наполеон Бонапарт Палестины Яффа хотыг эзлэн түрэмгийлэв. Үүний улмаас 2,000 гаруй хүн амиа алдсан байна.

1814.03.07. Краоннегийн тулаанд Наполеон ялалт байгуулав.

1827.03.07. Аргентины Патогонийн тэнгисийн цэргийн бааз руу Бразилийн тэнгисийн цэрэг халдсан боловч амжилттай болоогүй байна.

1850.03.07. АНУ-ын сенатор Даниел Уебстер иргэний дайн үүсэх боломжтой байгаа талаар анхлан мэдэгджээ.

1862.03.07. Америкийн иргэний дайн: Арканзас мужийн баруунхойд хэсэгт орших Пий гүүрний тулаанд Холбоотны арми Эх газрын армийг бут ниргэв.

1876.03.07. Алдарт зохион бүтээгч Александер Грам Белл өөрийн зохиосон бүтээлээ "телефон" хэмээн нэрлэж, зохиогчийн эрх авчээ.

1914.03.07. Албанийн хунтайж Уиллиам хаан ширээнд суув.

1936.03.07. Версалийн гэрээг зөрчин Германи улс Райн мужийг дахин эзлэн авчээ.

1950.03.07. Хүйтэн дайн: ЗХУ-ын удирдлагууд Клаус Фуксыг зөвлөлтийн тагнуул гэдгийг албан ёсоор үгүйсгэв.

1986.03.07. Челленжэр хөлгийн сүйрэл: АНУ-ын тэнгисийн цэргийн "Пресервер" хөлөг онгоц далайн мандлаас Челленжэр хөлгийн бүхээгийг олжээ.

Эх сурвалж www.zms.mn