Б.ДОЛЖИНЖАВ

Манай улсад COVID-19 халдварын эсрэг дархлаажуулалт өнөөдөр албан ёсоор эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Цар тахалтай тэмцэх чиглэлээр хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжүүлэхэд эрх баригчидтайгаа хүчээ нэгтгэн, эв санааны нэгдэлтэй хамтран ажиллаж буй Монголын ард түмнийг Монгол Улс дахь НҮБ-ын зүгээс онцгойлон магтан сайшаахыг хүсч байна. Цар тахлын уршгаар Монгол Улсын эрүүл мэндийн болон нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт учирч буй хохирлыг бид бүхэн бие сэтгэлээрээ мэдэрч байгаа. Энэ дархлаажуулалтын аян хүн амын амь насыг хамгаалах итгэл найдварыг төрүүлж байна.  Одоо бидний өмнө бүх нийтийг вакцинд хамруулах ажил том сорилт болон хүлээж байна. Дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд сайтар төлөвлөж, санхүүжилт нь баталгаажсан хангамжийн сүлжээ, түгээлтийг дэмжсэн бүх талын дэмжлэгтэйгээр вакциныг тэгш шударга түгээх нь зөв төдийгүй ухаалаг ажил болно гэдэгт НҮБ итгэлтэй байгаа.  Монгол хүн бүр энэ ондоо багтаж вакцинд хамрагдана гэж чин сэтгэлээсээ найдаж байна. Вакцин дангаараа биднийг цар тахлаас ангижруулахгүй учраас бид өнөөг хүртэл баримталж ирсэн бусад аргыг хослуулах нь найдвартай арга болно. Амны хаалтаа зүүх, гараа угаах, зай барих гэх мэт дадлыг үргэлжлүүлж эрх баригчидтайгаа хамтран ажиллахыг уриалж байна" гэсэн юм.

 Эх сурвалж:www.polit.mn