Т.САЙХАН

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн /02.17/ хуралдаанд БШУЯ-наас гаргасан гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх саналыг хэлэлцэж байна. Энэ талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг "Шадар сайдын зүгээс танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд маш их эрсдэлтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн.Тодруулбал, дархлаажуулалтын ажил энэ сарын сүүлээр эхэлж, гурав болон дөрөвдүгээр сард дархлаажуулалт үргэлжилнэ. Энэ эрсдэлтэй цаг хугацаа болох тул танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд эрсдэл үүсгэж байгаа юм. Удахгүй вакцинжуулалтын танхим, хуваарийн асуудал удахгүй зарлагдана.Өнөөдөр уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцэж буй" гэсэн юм.

 

Эх сурвалж:www.polit.mn