Т.САЙХАН

"Рио Тинто" групп өчигдөр /01.27/ удирдлагын багаа танилцуулсан байна. Энэхүү өөрчлөлтөөр Б.Болдыг Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар томилжээ. Б.Болдын хувьд анх 2013 онд "Рио Тинто" компанид ажиллаж эхэлсэн. 

  • 2013 онд Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч
  • 2014 онд Төмрийн хүдрийн группийн далайн тээвэр хариуцдаг “Рио Тинто Марине” компанийн захирал
  • 2015 онд төмрийн хүдрийн группийн Маркетинг, борлуулалт хариуцсан захирал
  • 2016 оноос "Рио Тинто"-ийн Эрчим хүч, эрдсийн группийн захирал

Үүнээс өмнө:

  • 1999-2007 оны хооронд АНУ-ын хөрөнгө оруулалтын “JP Morgan Chase & Co” банкны Нью-Йорк болон Лондон дахь үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал
  • 2009-2011 онд “NewCom” группийн гүйцэтгэх захирал
  • 2010-2012 оны хооронд Монголын хөрөнгийн биржийн захирал
  • 2012-2014 онд Монголын уул уурхайн үндэсний ассоциацын тэргүүнээр ажиллаж байжээ. 

Эх сурвалж:www.polit.mn