С.САРУУЛ


2021.01.28-ны 11:00 цаг

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Орхон аймгийн салбар лабораторид 15202 сорьцод шинжилгээ хийхэд 25 хүнээс СOVID-19 халдвар илэрлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Шинээр илэрсэн халдвар өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд, тусгаарлагдсан хүмүүс байгаа. X-Aпартмент байранд амьдардаг, ажилладаг 120 хүнээс шинжилгээ авахад СӨХ-ны дөрвөн хүнээс, "Mixx" пиццаны газрын гурван хүнээс илэрсэн. Мөн Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу тээвэрлэлт хийсэн хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотоос орон нутагт очиж буй хүмүүсийг аймгууд сайтар шалгаж, хэзээ шинжилгээ өгснийг тодорхойлох хэрэгтэй байна. Тагнуул, цагдаатай хамтарч тандалт судалгааг хийж байгаа. Ард иргэд маань янз бүрийн шалтгаанаас болж хавьтлуудаа хэлэхгүй байна. Биднээс өгч буй халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагах хэрэгтэй байна.” гэв.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан нийт тохиолдол 1692 болсон бол 1244 хүн эдгэрчээ. Харин эмчлэгдэж байгаа 435 хүний маш хүнд нэг, хүнд хоёр, хүндэвтэр 44, хөнгөн 388 эмчлүүлж байна.

Эх сурвалж: www.polit.mn