З.БАТЦЭЦЭГ 

“ОККО” сервис дээр нэгдүгээр сарын 21-нд Алексей Учителийн найруулсан “Цой” кино нээлтээ хийсэн. Домогт хөгжимчний эхнэрийн дүрд тоглосон Марьяна Спивактай ярилцлаа.

-Намтар кинонд тоглох үргэлж эрсдэл. “Цой” кино түүний найз нөхдийн зүгээс их шүүмжлэлд өртсөн. Уг кинонд нэг л зүйл үнэн. Тэр нь Цой загасчилж яваад буцахдаа осолд орж нас барсан. Та хурц шүүмжлэлийг тайван хүлээж авдаг уу. Дахиад иймэрхүү кинонд тоглох уу?

-“Цой” кино анхнаасаа намтарт биш, уран сайхны кино гэж хийгдсэн. Мэдээж үнэндээ Ленинградаас осол болсон газраас Цойг аваад буцаж явсан автобусанд юу болсныг тэнд байсан хүмүүсээс өөр хэн ч мэдэхгүй. Энэ киног үзэхээс татгалзаж байж шүүмжилж байгаа нь гунигтай л байна. Хэрэв “ийм байгаагүй” гэдэг шүүмжлэлийг авч хаяад, энэ киног уран сайхан зохиол гэж үзэх юм бол бидний юуг илэрхийлэх гэж оролдсоныг ойлгоно. Энэ хайрын тухай кино.

-Та хөгжимчний хуучин эхнэрийн дүрийг Марина нэрээр бүтээсэн. Түүнийг амьдрал дээрээ мөн тантай адил Марьяна гэдэг нэртэй байсан нь сонин юм. Та энэ кинод тоглохыг шууд зөвшөөрсөн үү, проб удаан байсан уу?

-Цойн дүр төрх, хөгжим надад их ойрхон. Мэдээж түүнд зориулсан кинод тоглохыг хүсэлгүй яахав. Тийм болохоор шууд зөвшөөрсөн. Проб бол удаан байсан, бараг зургаан сар үргэлжилсэн байх. Үргэлж ганц л хэсгийн проб хийж байсан-гатлага онгоц дээрх яриа.

-Алексей Учитель таны баатраас нэн түрүүн юу хүсэж байсан бэ?

-Баримтат кино шиг дүрслэх ёсгүй ч, зарим нэг төрх нь танигдахаар байх. Тэрээр хүчтэй, нялуун зангүй эмэгтэй. Гэхдээ хэчнээн хурц зантай ч их хүчтэй хайрлаж чаддаг.

-Кинонд тоглохоосоо өмнө та Марьяна Цойн талаар юу мэдэж байсан бэ. Энэ дүрийг аваад түүний тухай уншсан уу. Түүнийг дотоод мөн чанарыг ойлгохын тулд, Цойн бэлэвсэн эхнэр Полина\Наташатай харьцаж байсан харьцааны талаар мэдээлэл цуглуулсан уу?

-Би байж болох бүх материалыг судалсан. Гэхдээ дахиад хэлье, надад түүнийг хуулбарлах даалгавар байгаагүй. Уг киноны Марина бол хуучин эхнэр, хүүгийнх нь ээж гэдэг цуглуулга дүр. Хуучин хайртай байсан хүнийхээ эхнэртэй хөрш байна гэдэг тийм ч таатай зүйл биш гэдгийг олон хүмүүс мэдэх байх.

-Танд зураг авалт юугаараа дурсамжтай санагдсан бэ. Таны хувьд анхны роуд-муви. Хэцүү нь юу байв?

-Бид байнга автобусанд байсан. Автобус байнга хөдөлгөөнтэй. Орчин үеийн тухтай Мерседес биш, донсолгоо бүрд авч шидээд байдаг ПАЗ автобус. Зураг авалтгүй байсан ч бид бааз руу буцахгүй, цаг алдаад яахав гээд автобусандаа л байдаг байсан. Хамгийн аймшигтай үе нь уралдааны зураг авалтын хэсэг. Хөдөлгөөн хааж чадахгүй, бид Мерседестэй зам дээр уралдаад, өөдөөс цэргийн техникийн цуваа ирж байсан. Хэн ч зогсох бодолгүй...

-Сонирхолтой дүрийн төлөө гадаад төрхөнд ямар өөрчлөлт оруулахад бэлэн бэ. Ямар нэгэн хорио бий юу?

-Би өөрөө ямар ч зүйл туршиж үзэхэд бэлэн. Харин театрын өмнө, дэлгэцнээ гарсан сериалын үргэлжлэлийн зураг авалт гээд хариуцлагууд бий. Би үсээ тайрах эсвэл тод өнгөөр будаж болохгүй. Гэхдээ хиймэл үс ашиглах боломж үргэлж бий. Шинэ дүрд дуртайяа орно.

-Та саяхан инстаграмдаа хоёрдугаар Екатеринагийн дүрд хувирсан зургаа оруулсан. Тансаг олон давхар даашинз, хиймэл үс... Ийм том, зөрчилдөөнтэй дүрд хувирах ямар байв?

-Том хариуцлага. Энэ ч бас нэг талаараа баримтат дүр, үзэж харах судлах зүйл цөөхөн. Зөвхөн өдрийн тэмдэглэл, уран зураг. Анх удаа түүхэн хувцас өмсөж тоглолоо. Тэр үеийн бүсгүйчүүд яаж амьдарч байсан юм.

-Та одоо ямар кино, театрт тоглож байна. Юуг тэсэн ядан хүлээж байгаа вэ?

-Гол төлөвлөгөө хавар, зун байгаа. Бүгдийг нь тэсэн ядан хүлээж байна. Олон үзэгчдийн хайрыг татсан “Шифр”, “Эпидеми” сериалууд гарна. Бас нэг киног тэсэн ядан хүлээж байна, тэр талаар юу ч хэлж болохгүй.

Эх сурвалж:www.ok-magazine.ru