С.САРУУЛ

2021 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр "X апартмент 1" байрны оршин суугчаас коронавирусын халдвар бүртгэгдсэн. Тиймээс тус байрны оршин суугчид болон СӨХ-ийн ажилчид нийт 128 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулахад тухайн байрны СӨХ-ны дөрвөн ажилтнаас ковидын эерэг тохиолдол бүртгэгдсэн тул тус байрыг хамгаалалтад авчээ. СӨХ-ийн ажилтан нь Баянзүрх дүүргийн 16-р хорооны "Офицер таун" хотхонд амьдардаг тул мөн адил хамгаалалтад авч, оршин суугчдыг яаралтай шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn