Х.ОЮУНБОЛД

Стратегийн зэвсгийг хорогдуулах гэрээний хугацааг сунгах хэлэлцээр нь АНУ, ОХУ-ын цөмийн зэвсгээс ангижрах дипломат харилцааны төгсгөл биш. Энэ нь зөвхөн эхлэл байх ёстой гэж АНУ-ын зэвсгийн хяналтын байгууллагаас мэдэгдсэн байна. Харин үүний өмнө Цагаан ордноос ерөнхийлөгч Жо Байден болон ерөнхийлөгч Владимир Путин нар талууд энэ гэрээний хугацааг таван жилээр сунгах хүсэлтэй байгаагаа утсаар ярилцсан байна. Мөн хоёр орны багийг ирэх сарын 5-нд гэрээний хугацаа дуусахаас нь өмнө сунгах асуудлыг гүйцээхийн тулд ажиллуулахаар тохиролцжээ. АНУ-аас гэрээтэй холбоотой гаргасан мэдэгдэлд хоёр орны дараагийн хэлэлцээрт ердийн холын болон хоёр дахин их хүчин чадалтай стратегийн цөмийн биш зэвсгийн талаар хэлэлцэх ёстой. Үүнд нь дундын зайн тусгалын цөмийн хүчний гэрээгээр хориглосон цөмийн зэвсгийн талаар хэлэлцэх асуудал орох ёстой гэж бичсэн байна. Талуудын хугацааг нь сунгахаар хэлэлцэж байгаа 2011 оноос хэрэгжиж эхэлсэн гэрээний хугацаа ирэх сарын 5-нд дуусна. Түүнээс гадна АНУ, ОХУ-ын хооронд цөмийн зэвсгийн хяналтын талаар албан ёсоор холбож байгаа цорын ганц гэрээ аж. Мөн энэ гэрээгээр хоёр орныг тив хоорондын 700 баллистик пуужин, 1500 цөмийн цэнэгт хошуу болон 800 пуужин харвах суурийг байрлуулах боломжийг хязгаарладаг байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.28 ПҮРЭВ № 20 (6497)