З.БАТЦЭЦЭГ 

Коронавирусын хамгийн аймшигтай үе биднийг хүлээж байгаа гэдэгт хятадууд итгэлтэй байна. Өнгөрсөн жилийн тавдугаар сарын 17-ноос хойш анх удаа Хятадад коронавирусаар нас барсан тохиолдол бүртгэгдлээ. Дэлхийн өөр улс орнуудад энэ бол цочроох мэдээ биш. Харин Хятадад бол өөр. Энэ сарын 12 болтол Хятадад 87844 хүн өвдсөнөөс 4634 хүн нас барсан статистик тоо бий. Харьцуулбал тухайн өдөр хүртэл Оросод 3.43 сая хүн өвдсөнөөс 62463 хүн нас барсан, Америкт 23.1 сая хүн өвдсөнөөс 385 мянган хүн нас барсан байна. Оны эхнээс эхлэн голомт болоод байгаа Хэбэй мужид нэгэн эмэгтэй нас баржээ. Нийслэл Шицзяжуанд энэ сарын 2-13-нд халдвар авсан 398, шинж тэмдэггүй 212 тохиолдол бүтгэгдсэн гэж хотын дарга мэдээлжээ. Өнгөрсөн жил Ухань хотод 11 сая хүнийг хөл хорионд оруулсны адил Шицзяжуан хотын 11 сая иргэнийг хөл хорионд оруулаад байна. Ухань хотыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 23-наас эхлэн бүтэн гурван сар халдварын тоо тэг болтол хааж байсан. Тэр үед Уханьд болон Хэбэй мужийн өөр хотуудад 4512 хүн нас барж, Хятадын хувьд хамгийн том хүнд алдагдал болсон.

Хэбэй цорын ганц голомтот бүс биш. Хэйлунцзянь мужид энэ сарын 13 гэхэд коронавирусын халдвар авсан 40, шинж тэмдэггүй 50 тохиолдол илэрсэн. Бусад муж, хот, тосгодоос мөн сэтгэл түгшээсэн мэдээ ирж байна. Засгийн газар Хаврын баяр дөхөж байгаад их санаа зовж байна. Уг баяраар хэдэн сая хятад замд гаран хамаатан саднаараа зочлон, аялдаг. Үхэр жил ирэх сарын 12-нд гарах ч, бүх нийтийн хөдөлгөөн ойролцоогоор нэгдүгээр сарын 28-наас эхэлдэг. 10 хоногийн хугацаанд зөвхөн төмөр замаар 300 сая аялал хүлээж байна. Өмнөх цар тахлын эхлэл бас Хятадын шинэ жилтэй давхцаад Ухань хотыг хаахаас өмнө өвчлөл Хятадаар нэг тархаж амжсан юм. Одоо ажил олгогчдыг ажилчдаа тосгон руу явуулахыг барьж байх заавар өгсөн ч шууд хориглоогүй байна. Хаашаа ч явахгүй гэсэн хүмүүст нэмэлт цалин, үнэт бэлгийн ваучер өгнө гэжээ. Хятадад нөхцөл байдал хүндрэхэд бусад оронд сайнаар нөлөөлөхгүй. Хятад хатуу арга хэмжээ авч чадснаараа цар тахал гэх буцалж буй далайд байгаа баян бүрд болж чадсан. Гэвч баян бүрд хүртэл вирусын шинэ төрлийг аваад ирж буй гадаад бараа, хүнээс хамгаалагдаж чадахгүй.

Нэгдүгээр сарын дунд хүртэлх хугацаанд дэхий даяар хоёр сая хүн нас барсан нь зөвхөн эхлэл. Хятадын шинжээчид цаашдаа бүр ихсэнэ гэсэн таамаглал дэвшүүлж байна. Гуравдугаар сарын төгсгөл гэхэд таван сая хүрч болзошгүй гэжээ. Халдвар авсан хүний тоо огцом өсч АНУ-д 32 сая, Энэтхэгт 15.5 сая, Бразилд 15 сая, Орост зургаан сая болно хэмээв. Вирус авсан хүний тоо одоо 92 сая байгаа нь 170 сая болж өснө. Ийм бараан таамаглалыг Хятадын халдварт өвчнийг хянах төв мөн том мэдээллийн баазууд, хиймэл оюун ухааны тусламжтай иргэний болон цэргийн мэргэшсэн төвүүдээс өгч байгаа юм. Хятадын удирдлагуудад зориулж үнэлэлт, дүгнэлт хийдэг Инженерийн академийн захиалгаар шинжээчид ажиллажээ. Энэ группын удирдагч, профессор Сюй Цзяньго хэлэхдээ удирдлага, ард иргэдийг гаднаас ирж байгаа вирусын халдлагыг няцаахад анхаарлаа хандуулах хэрэгтэй гэв. Хятад цар тахлыг хяналтдаа оруулж чадсан ч, олон оронд хувирсан шинэ вирусын дэгдэлт их гарч байгаа.

Профессор Сюй Цзяньго түрүүчийн халдварын дэгдэлт SARS-ийг дарсан хүмүүсийн нэг тэрээр жилийн өмнө Уханьд хамгийн түрүүнд очиж байсан. Тэр үед 29 орны 8096 хүн өвдөж, 774 хүн нас барсан. Уг вирус 2002 оны арваннэгдүгээр сард гарч ирсэн шигээ 2003 оны долдугаар сард гэнэт буурсан. Вакцин бүтээж амжаагүй, хүмүүсийг тусгаарлан янз бүрийн эмээр эмчилж байсан ч их үр дүнтэй байгаагүй. Одоо ч Сюй профессорын үзэж байгаагаар өвчлөлийн голомт, өвчтөнийг тусгаарлах хамгийн үр дүнтэй арга гэжээ. Мөн тэрээр Засгийн газар болон цэргийн удирлагуудыг өдөрт сая хүртэлх тест гаргах үндэсний үйлдвэрлэлийн систем бүтээхийг уриалж байна. Гаднаас халдвар их орж ирж байгааг харгалзан үзээд усан боомт, хил дээр гаднаас ирж байгаа ачааг шалгаж, халдваргүйжүүлэх (тэр дундаа амьтан, загасыг) хүчтэй байгууламж барих шаардлагатай гэж профессор Сюй үзэж байна. Вакцины хуьд үнэхээр вирусаас хамгаалдаг ч, вирус маш хурдан хувирч томуугийн олон төрөл шиг болж байна. Шинэ штамм нь хэсэг хугацаанд намжмал байснаа томуу шиг улирлын чанартай дэгдэж болно. Олон хүн шинэ төрлийн коронавирусаар өвдсөн ч тэдэнд шинж тэмдэг илрэхгүй. Удаан хугацаанд Хятадын олон хотод өвчлөл бүртгэгдэхгүй байгаа тул бүх нийтийн вакцинжуулалт одоохондоо хийхгүй гэв. “Яаралтай вакцинжуулалт” долдугаар сард эхэлсэн. Оны эхэн гэхэд эрсдэлт мэргэжлийн дөрвөн сая хүнийг вакцинд хамруулаад байна. Бээжинд жишээлбэл 22 сая хүн амаас 1.7 сая нь л вакцинд хамрагдсан. Хятадын 1.4 тэрбум хүн амд ердөө 600 сая тунг бэлдсэн. Нэгдүгээр сард Хэйбэй, Хэйлунцзянь, Жилин мужид гарсан дэгдэлт энэ хуучин бодлогод нөлөөлж болох юм. Гэвч шинжээчид одоогоор бусад орны нөхцөл байдлыг ажиглан ялангуяа, вакцины гаж нөлөөнд анхаарлаа хандуулж байгаа юм.

Хятад дотроо вакцин хийх онц шаардлагагүй байгаа тул эрүүл мэндийн удирдлагууд, үйлдвэрлэлүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ гадаадад их сурталчилж байгаа. Pfizer, Merck, GSK, Sanofi гэх дөрвөн монопол компани дэлхийн вакцины 90 хувийг барьдаг. Хятад, Оросууд энэ зэх зээл дээр шинэ улсууд, тэдэнд дургүй байдаг. Цэвэр худалдааны шалтгаанаас гадна “Хятадад үйлдвэрлэв” гэсэн бүтээгдэхүүнд улс төрийн нөлөө байдаг. АНУ-д Хятадын гэх бүх зүйлд дургуй “хүйтэн дайн”дээр нэмэгдэн шинэ- вирусын дүргүйцэл бий болов. Америкчууд, түүний дагуул европчууд цар тахлыг хятадууд тараасан хэмээн буруутган нөхөн төлбөр нэхэж байсан. Одоо бол Huawei 5G аюултай авч болохгүй гэж байсан шигээ Хятад вакцин авч болохгүй хэмээн эрчимтэй сануулж байгаа. Бразилийн эмийн компани Хятадын вакцин үр дүн муутай, ДЭМБ-ын тогтоосон доод хязгаар 50 хувиас жаахан илүү байна гэсэнд барууныхан их баярласан. Хятадууд бууж өгөхгүй. Ер нь тэд сүүлийн үед их давших зоригтой байгаа. Pfizer вакцин хийлгээд нас барсан хүмүүсийн талаар мэдээлэл бага өгч байгаа талаар бүх мэдээллийн сувгаар Баруун руу довтлон дайрав. Норвегид 25 мянган хүнд вакцин хийлгэснээс 23 хүн нас барсан нь их биш гэж үү гэж “Глобал Таймс” асууж байна. Гэхдээ дараа нь тэд бичихдээ Хятад, Америкийн, бусад вакцин туршилтын III үедээ явж байгаа шинэ бүтээгдэхүүн. Ганцхан эмнэл зүйн процедурыг бүрэн дуустал ноцтой байдлыг дарах шалтгаанаар зах зээлд гаргасан гэв. “Энэ бодит байдлыг харгалзан үзээд Хятадын Засгийн газар албан ёсоор манай үндсэн гурван вакциныг хүлээн зөвшөөрөөгүй. Бид зөвхөн 18-59 насныхныг вакцинд хамруулна. Бид эмээ сурталчилаагүй, гадаадаас эерэг сэтгэгдэл ирж байгаа. Засгийн олон удирдагч нар Хятадын вакциныг өөрсдөө хийлгэсэн” гэж “Глобал Таймс” мэдээлсэн.

Үнэхээр өнгөрсөн долоо хоногт Хятадын CoronaVac вакциныг Серб, Индонез, Туркийн ерөнхийлөгч хийлгэсэн. Хятадын вакциныг 20 гаруй орноос захиалга ирсэн гэж Хятадын эх сурвалж мэдээлж байна. Жишээ нь Индонез 125 сая тун, Малайз 14 сая тун захиалжээ. Вакцинжуулалтын эхний гурав хоногт гэхэд Туркийн 675 мянган эмнэлгийн ажилчин Хятад вакцины эхний тунг хийлгэжээ. Үүнээс гадна Бээжин Азийн ядуу орнуудад, жишээ нь Мьянмар, Филиппин, Африкийн улсуудад, Ойрх Дорнодод үнэгүй өгч байгаа. Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин хавар хоёр тэрбум ам.долларыг коронавирусын эсрэг тэмцэхэд гаргасан. Эхний ээлжинд хүрэх ёстой. Хятадын өрсөлдөгчдөд мөнгө нь хүрэх болов уу ямар ч тохиолдолд вакцин илүүдэхгүй Хятад, Америк, Орос. Коронавирусын эсрэг дэлхийн дайн үргэлжилж байна. Ялалт болтол хол. Одоо вакцинаараа өрсөлдөхгүй, мэдээллээ солилцож, нөөцөө дайчлан, хамгийн хүчтэй хамгаалалтыг хайх хэрэгтэй. Тэгэхгүй бол Хятадын эпидемиологчдын таавар бодит байдлаа олон, одоогийн цар тахал хүндрэн гамшигт хүрэх вий дээ. Дэлхий даяараа зөвхөн сүргийн дархлаа тогтоосноор хүн төрлөхтөн хуучин сайхан цаг үедээ эргэж очно.

Эх сурвалж: Московский комсомолец.