Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд нэгдүгээр сарын 27-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1944 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр бол Оросын ард түмний хувьд түүхэн өдөр. Энэ өдөр тэд Ленинградын бүслэлтийн 900 хоногийг дуусгасан байна. Орчин үеийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн бүслэлтэнд байж, өлсөглөн зовлон, үхэл хагцал гээд олон хүнд бэрхийг даван туулж төрлөх хотоо баатарлагаар хамгаалсан аугаа түүхтэй хот бол Ленинград  буюу одоогийн Санкт-Петербург юм. Орос орны соёлын шинжлэх ухааны нүүр царай болсон тансаг сайхан хотод Санкт-Петербург хот зүй ёсоор тооцогддог. Санкт-Петербурги хот Оросын бусад хотуудаас өөр. Дэлхийн 2-р дайны үед фашист Германууд Ленинград хотыг эзлэн авах нь стратегийн чухал ач холбогдолтой гэж үзэж байсан. Германы цэргүүд 1941 оны 7 сарын 10-нд Ленинград хотыг эзлэн авах дайралтаа эхлүүлсэн. Дайны фронтын шугам таслагдсан тэр цаг үед 1941 оны 9-р сарын 9-нөөс 1944 оны 1-р сарын 27 хүртэл 872 хоногийн турш Ленинград хот бүслэлтэнд байсан бөгөөд түүхэнд Ленинградын бүслэлт гэдэг нэрээр мөнхрөн үлджээ. Бүхэл бүтэн 872 хоног бүслэлтэд байсан энэ хотын амиа алдсан 1.5 сая иргэний ердөө гурван хувь нь л их бууны буудлага, бөмбөгдөлтийн үед амь алдсан бол үлдсэн 97 хувь нь өлсгөлөн, өвчнөөр өөд болсон гэдэг. Тиймдээ ч энэхүү бүслэлт орчин үеийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд үргэлжилсэн, хамгийн их эвдрэл сүйрэл авчирсан, харгис хэрцгий бүслэлтийн тоонд ордог юм.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1951.01.27. АНУ-ын Засгийн газар Невада мужийн сонгогдсон талбайд цөмийн туршилт хийх зорилготой "Рейнжэр" ажиллагааг эхлүүлжээ.

1967.01.27. АНУ-ын Флорида мужийн Кеннедийн нэрэмжит сансар судлалын төвд "Аполло 1" хөлгийн туршилтийн хөөргөлт бүтэлгүйтэж дэлбэрчээ. Үүний уршгаар сансарын нисэгч Гус Гриссом, Эдуард Уайт, Рожер Чаффи нар амиа алдсан юм.

1973.01.27. Вьетнамын дайныг дуусгах зорилготой Парисын энхийн хэлэлцээ дуусчээ.

1983.01.27. Хоншү болон Хоккайдо арлыг холбосон усан доогуурх хонгил албан ёсоор ашиглалтад оржээ. Энэ нь дэлхийн түүхэнд анхны тохиолдол болсон юм.

1996.01.27. Хоморголон устгалд өртөгсдийг дурсах олон улсын өдрийг Герман улс анхлан эхлүүлжээ.

2003.01.27. АНУ-ын Конгрессын номын сан түүхэн дурсгалт аудио болон видео бичлэгүүдийг сан хөмрөгтөө авч эхэлжээ.

2010.01.27. 2009 онд эхэлсэн Гондурасын засаглалын хямрал өндөрлөж, улмаар Порфирио Лобо Соса Гондурасын шинэ ерөнхийлөгч болжээ.

Эх сурвалж www.zms.mn