Б.ДОЛЖИНЖАВ

УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Хэд хоногийн өмнө болсон  жагсаал АН-ын бүлэгтэй  ямар ч хамаагүй. Мөн шинэ Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг АН-ын бүлэг дэмжихгүй. Учир нь Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн газарт хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүн. Өмнөх Засгийн газар танхимаараа хариуцлага хүлээх ёстой. Монгол Улсын Засгийн газар ард түмнээр тоглоом хийж болохгүй” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn