Б.Должинжав

Эрх баригч нараа шүүмжилснээс үүдэн олны өмнө гарч ирэхгүй удсанаас дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татаж байсан Хятадын тэрбумтан, “Алибаба” группын үүсгэн байгуулагч Жак Маг орон нутгийн 100 багштай цахим хуралд оролцсон гэж  орон нутгийн хэвлэлөчигдөр мэдээлсэн байна. Энэ нь жил бүр Саняа хотод зохион байгуулдаг буяны үйл ажиллагаа юм. Цар тахлын улмаас энэ жил цахимаар болсон байна.Жак Маг аравдугаар сард Шанхайд үйл ажиллагаанд оролцохдоо Хятадын банкны системийг шүүмжилснээс хойш олон нийтийн өмнө гарч ирэхээ больсон гэж хэвлэлүүд мэдээлсэн юм.

Хятадын төвбанкнаас өнгөрсөн сард “Ant” группын удирдлагуудыг татан буулгах тушаал гаргасан. Хятадын хамгийн том төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч “Ant” группийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Жак Ма юм. Үүний өмнөхөн нь Хонгконг, Шанхайн зах зээл дэх “Ant” группын үйл ажиллагааг цуцалсан юм.Түүнчлэн Хятадын Зах зээлийг зохицуулах төв газраас “Алибаба” компанийн монополь үйл ажиллагаатай холбогдуулан мөрдөн байцаалт эхлүүлснээ зарлажээ.

Эх сурвалж:www.polit.mn