Т.САЙХАН

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт шаардлага хүргүүллээ. Тодруулбал, эх, нярайг төрөх эмнэлгээс халдвартын эмнэлэг рүү шилжүүлэхдээ эрүүл мэндэд нь эрсдэл учруулах нөхцөл байдал үүсгэж, холбогдох хууль дүрэм зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардсан байна. Мөн эх, нярайд эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээ, эрүүл мэндэд учрах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагуудын коронавирусийн халдварын үед ажиллах дүрэм, зааврын нөхцөл, хэрэгжилтийг шалгахыг шаарджээ. 

Эх сурвалж:www.polit.mn