Т.САЙХАН

УИХ-ын чуулганаар /01.20/ “Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: -Хар машиныг шатааж байсан Ж.Мөнхбат гишүүн одоо машиндаа учиргүй хайртай болчихсон байна. Санал тоолох машиндаа итгэх итгэлтэй болмоор байна. Сонгуулийн өмнө энэ машиныг хариуцдаг хүмүүст тангараг өргөдөг болмоор байна. Хадгалалт хамгаалалт нь хэрхэн явдаг юм бэ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: -2-3 удаа энэ машинаар санал тоолуулж гишүүн болсон хүмүүс санал тоолох машиндаа итгэмээр байна аа. Есөн удаагийн сонгуулийн саналыг тоолсон шүү дээ. Сонгууль болгоноор шинэ төхөөрөмж авчраад байдаг юм биш. Хариуцаж буй хүмүүс нь тангараг өргөөд, ажлаа хүлээж авдаг. 

СЕХ: -Серверийг төрийн тусгай хамгаалалтад техник хэрэгслээ хамгаалж байдаг. Санал тоолох төхөөрөмжийн 30-40 хувь нь АНУ-ын сонгуульд хэрэглэдэг, 40-50 хувь нь АНУ-ын компанийнх гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn