Б.ОД

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас архи, согтууруулах ундааны татварыг нэмж тусгай санд төвлөрүүлээдархичдыг эмчлэх зардлыг нэмэгдүүлнэ гэсэн хуулийн төсөл батлуулахаар төлөвлөснөө мэдэгдсэн. Энэ хуулийн төслийн талаар  ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас тодрууллаа.

рхи, согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлэх хуулийн төсөл батлуулах тухай мэдээлэл гарсан. Энэ тал дээр танай яам ямар байр суурьтай байгаа вэ?

-Иргэдийг хорт зуршлаас нь салгахын тулд архинаас гаргах эмчилгээ хийх нь зайлшгүй зүйл. Учир нь архи, согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээ ажлын бүтээмж, улс орны хөгжил,  цаашлаад Монгол хүний удмын санд заналхийлж буй бодитой аюул юм. Гэхдээ зөвхөн эмчилгээ гэлтгүй, иргэдийн сэтгэл зүй, хэрэглээний соёлд нь дорвитой өөрчлөлт хийхгүй бол энэ асуудал хэвээр үлдэнэ.  20-30 жил өнгөрсөн ч  архины хэт их хэрэглээ гэдэг зүйл бидний толгойг өвтгөсөөр байх болно. Гэвч үүнийг хүчээр шийдвэрлэх ямар ч боломжгүйг бид бүгдээрээ мэднэ. Согтууруулах ундааны хэрэглээг захиргааны аргаар хорих, хязгаарлах нь сөрөг нөлөө ихтэйг дэлхий нийтийн бүтэлгүйтсэн оролдлогууд бэлхнээ харуулдаг.

-Хэрэглээг хязгаарлахгүйгээр сөрөг нөлөөг нь багасгах боломжтой гэж үү?

-Шинэ он гарахын өмнө согтууруулах ундааны томоохон үйлдвэрлэгчидтэй уулзаж архины хатуулгийг тодорхой үе шатаар аажмаар багасгах талаар санал солилцсон. Удахгүй ажил хэрэг болно гэж бодож байна. Манай оронд энэ арга тохирно гэдгийг эрдэмтэн судлаачид хэлдэг. Ер нь Азийн орнууд бага градустай архины үйлдвэрлэлийг түлхүү дэмжсэн нь үр дүнд хүргэсэн. Архины хатуулгийг  бууруулах бол эхний алхам. Үүний зэрэгцээ архины зохистой хэрэглээг нийгэмд байнга таниулж, үр дүнтэй хэлбэрээр иргэдэд тасралтгүй сурталчлах ёстой. Үйлдвэрлэгчдийг үүнд татан оролцуулах, үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлэх тодорхой төлөвлөгөөнүүд гарган, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бид ардчилсан, эрх чөлөөт нийгмийг бүтээж байгаа хүмүүс учир юу хэрэглэх нь хувь хүний сонголт. Тиймээс сонголт хийх ухамсарт нь сайнаар нөлөөлөх, зохистой хэрэглээний зөв дадал суулгах бодлого, арга замыг түлхүү дэмжих нь үр дүнтэй гэж боддог.

Эх сурвалж:www.polit.mn