Б.ОД

Цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс дүүргүүдэд PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулах ажлыг зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторид  өчигдөр шинээр лаборатори байгууллаа. Энэ молекул биологийн лаборатори нь 24 цагийн хугацаанд 300-1200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай юм.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Энэ лаборатори нь дан ганц COVID-19 халдварын шинжилгээ хийх бус  томуу, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, элэгний В, С вирус зэрэг бусад халдварт өвчний шинжилгээг хийх хүчин чадалтай учир эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж юм”  гэв.

Эх сурвалж:www.polit.mn