С.САРУУЛ

Баянгол дүүргийн Засаг дарга, Онцгой Комиссоос гаргасан шийдвэрийн дагуу коронавирусын халдварт өвчинтэй холбогдуулан тус дүүргийн V,VI хорооны  нутаг дэвсгэрийн явган зорчигч болон автомашины хөдөлгөөний хязгаарлалтыг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл хийж байна. Тодруулбал, 25 дугаар эмийн сангийн уулзварын баруун талаас Сапорогийн уулзвар,түүнээс хойш ГССҮТ-ийн баруун урд уулзвар хүртэл буцаад зүүн тийш Улаанбаатар паласын зүүн хойд уулзвар хүртэл хэсэгт бүрэн хязгаарлалт тогтоожээ. Энэ хугацаанд хязгаарлалт тогтоосон хэсэг дэх эмнэлгүүдийн ажилчид, онцгой байдлын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлнэ гэдгийг ТЦА-наас мэдээллээ. Хязгаарлалтын бүсэд багтсан Орхон зах, МТ шатахуун түгээх станц ажиллахгүй. Төв замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм байна.

Эх сурвалж: www.polit.mn