О.МӨНХЗУЛ  

Аль хэдийн булан эргээд л Старбакс байгаа мэт санагдах боловч энэхүү компани нь дараагийн арван жилд шинээр хэдэн мянган салбар нээх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

2020 оны 12 дугаар сарын 9-ний хөрөнгө оруулагчдын нэгэн эвэнтийн үеэр Старбакс нь 2030 он гэхэд өнөөгийн 33000 гаруй салбараа 55000 болгон өсгөх төлөвлөгөөтэй байгаагаа зарласан юм. Компани нь зах зээлийн урсгалд, шинэ төрлийн, машинаар үйлчлүүлж болохуйц жижиг салбаруудыг (drive-thru) нэмэгдүүлсэнээр, өрсөлдөгчдөөсөө илүү олон үйлчлүүлэгчийг татаж чадна хэмээн үзсэн байна.

“Бид хэдий томоохон хэмжээгээр бизнесээ тэлж байгаа ч Старбакс брэнд нэвтрээгүй зах зээлд хангалттай зай байгаа хэмээн үзэж байна” гэж компанийн үйл ажиллагааг хариуцсан ахлах Роз Брэвэр 12 дугаар сарын 9д  мэдэгдсэн бөгөөд тэрээр Старбакс нь “Хотын захын drive-thru нарт анхаарлаа төвлөрүүлж байгаа бөгөөд энэ нь эзлэхүүн их, маржин өндөр хэмээн үзэж байна” гэжээ.

Роз Брэвэрийн хэлснээр, шинэ форматууд гаргах нь зарим салбарын ачааллыг бууруулж чадна хэмээн үзэж байгаа ажээ. “Бидний зүгээс шинэ, илүү үр дүнтэй форматууд гаргаснаар томоохон байршлуудад үүсдэг урт дарааллыг багасан борлуулалтаа ихэсгэж байгаа юм гээ тэрээр хэлжээ.  

Цар тахлын улмаас олон тооны оффисын ажилчид гэрээсээ ажиллаж, үйлчлүүлэгчийн тоо буурсанаас үүдэлтэйгээр алдсан бизнесээ нөхөх нь бэрхшээл ихтэй байгаа ажээ. Олон улс даяар, 13 сар тасралтгүй үйл ажиллагаагаа өрнүүлж чадсан Старбакс-ийн салбаруудын хувьд 9 дүгээр сарын 27-ны байдлаар сүүлийн  гурван сар борлуулалт нь 9%-иар буурсан.

Гэсэн хэдий ч зарим салбар  нь илүү сайн ажиллаж чадсан байна. Хэдийгээр, улирлын нийт борлуулалт нь унасан ч Старбакс-ийн хотын захын болон drive-thru салбаруудын хувьд борлуулалт нь өссөн байна.

Харин Dunkin’ мэт өрсөлдөгчид нь үйлчлүүлэгчээ илүү сайтар хадгалан үлдэж чаджээ. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг Dunkin’-ний салбаруудын хувьд борлуулалт нь гуравдугаар улиралд 0.9%ар өссөн.

Старбакс нь, хүмүүсийн тухайн салбаруудаар үйлчлүүлэх хүсэл сэтггэгдлийг нэмэгдүүлэх зорилготойгоор, тэлэлтийн төлөвлөгөөний хэсэгтээ лояалти хөтөлбөрийн урамшуулалд шинэ бүтээгдэхүүнүүд нэмсэн байна.

Илүү дээр урамшууллууд болон илүү их овъёосны сүү

Старбакс шиг компаниуд нь лояалти хөтөлбөрийн тусламжтайгаар үйлчлүүлэгчийнхээ тухай илүү нарийн судалж чадахаас гадна худалдан авалтыг нь ихэсгэж чаддаг. Энэ жил, үйлчлүүлэгчээ энэхүү хөтөлбөрт нэгдэхийг уриалахын тулд,  компани нь урамшууллын хөтөлбөрийнхөө төлбөр төлөлтийн аргуудаа тэлж, бэлэн мөнгө, кредит карт, apple pay болон google pay зэргээр тооцоогоо хийх боломжуудыг нэмcэн.

Мөн трэнд дагасан меню тус дэмтэй байж магадгүй юм.

12 дугаар сарын 9-ний өдөр дурдсанаар компани нь энэ жилийн эхээр баруун хойд бүсийн мужуудаар гаргаж байсан овъёосны сүү агуулсан бүтээгдэхүүнүүдээ дараа хавраас АНУ даяар гаргах зорилготой байгаа.

2019 оны зун Dunkin’-ний ургамлын гаралтай зайдсаар бэлтгэсэн BYND сэндвичээс гаргаснаас жилийн дараа өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болгон нэвтрүүлсэн “Боломжгүй өглөөний цайны сэндвич”-ээс хойших дараагийн том мэдэгдэл болоод байгаа юм.

Эх сурвалж: cnn.com

https://amp-cnn-com.cdn.ampproject.org/c/s/amp.cnn.com/cnn/2020/12/09/business/starbucks-store-openings/index.html?fbclid=IwAR0emnoBXAKBi8LZoLcjgWHmi0W6PPyzAeBP97cQ6Tc1eTiF8tMFpGd1QbM