З.БАТЦЭЦЭГ 

Уламжлалт ёсоороо эхний байранд Ангела Меркель оржээ.

Жил бүрийн 12 сард Forbes сэтгүүл тухайн жилийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийг шалгаруулдаг. Эхний байранд түрүү жилийн адил Германы канцлер Ангела Меркель шалгарчээ. Тэрээр канцлер болоод 15 жил болж байгаа бөгөөд уг шалгаруулалтад мөн 15 дахь удаагаа нэр нь ороод байгаа юм. Түүний араас мөн л түрүү жилийн адил Европын төв банкны тэргүүн Кристин Лагард оржээ. Гуравдугаар байранд Америкийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис шалгарчээ. Дараагийн дөрөв, тав дугаар байруудад Европийн комиссын дарга Урсула фон дер Ляейн, буяны үйлстэн Мелинда Гейтс нар тус тус оржээ.

Forbes-д дурдаснаар шалгарсан бүх бүсгүйчүүд их өөр ч, бүгд өөрсдийнхөө талбарт 2020 оны асуудлын талаар хангалттай үр дүнтэй ярьсан. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн коронавирусын эсрэг үр дүнтэй тэмцэж 32 байрт шалгарчээ. Мөн Тайваны Ерөнхийлөгч Цай Инвэнь 37 байрт орсон.

Шоу бизнесийн төлөөллөөс Опра Уинфри 20 дугаар байрт, Бейонсе 72 дугаар байрт, Тейлор Свифт 82-т оржээ. Елизавета II хатан хаан 42-т бичигджээ.

 

Эх сурвалж: www.tatler.ru