Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Бүгд найрамдах намын тэргүүлэх гишүүн, Сенатын олонхийн бүлгийн дарга Митч Макконнелл сонгуульд ялалт байгуулсан Жо Байденд өнөөдөр баяр хүргэлээ. Сонгуулийн хороо төлөөлөн сонгогчдийн саналыг хурааж Жо Байден 306, Трамп 232 санал авсныг зарласны дараа сенатч Макконнелл Байденд баяр хүргэжээ.

Тэрээр “Өөр үр дүн хүлээж байсан боловч Сонгуулийн хороо дүнгээ зарлалаа. Тиймээс би ерөнхийлөгчөөр сонгогдсон Байденд өнөөдөр баяр хүргэхийг хүсч байна. Камала Харрис анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч болсон нь манай үндэстний бахархал юм” гэж ярьжээ. Үүний дараа Байден утсаар  түүн рүү залгаж, баярласнаа илэрхийлээд удахгүй хамтарч ажиллана гэж хэлжээ.

Мөн дэд ерөнхийлөгч Камала Харрис “ABC News”-д өгсөн ярилцлагадаа “Макконнелл баяр хүргэсэн нь сайн хэрэг. Эрт ингэж болох байсан боловч баяр хүргэсэн нь чухал. Хамтдаа урагшилъя. Нийтийн зорилгыг биелүүлэхийн төлөө хичээцгээе” гэж ярьжээ. Харин ерөнхийлөгч Трамп саналыг залилсан хэмээн үзэж, ялалтыг нь хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна.

Нэгдүгээр сарын 5-нд болох хоёрдугаар тойргийн сонгуулийн сенатын хоёр суудал танхимыг аль нам удирдахыг шийднэ. Төлөөлөгчдийн танхимыг Ардчилсан нам удирдах нь тодорхой болсон юм.

Эх сурвалж:BBC