О.МӨНХЗУЛ

Цар тахлын улмаас зах зээлийн тодорхойгүй байдалтай нүүр тулсан Өмнөд Солонгосын томоохон компаниуд болох конгломератууд ирээдүйн өсөлтийн хөдөлгүүрийнхээ эрсдэлгүй байдлыг хангахын тулд Судалгаа-Боловсруулалтын ажил (СБА)-д зарцуулагдах хөрөнгө оруулалтаа ихэсгэсэн байна. Лхагва гарагт /2020.12.9/ үзүүлсэн дата баримтаар Samsung  Electronics болон Naver компаниуд тэргүүлжээ.

Сөүлд байрлах корпорацийн хяналтын байгууллага болох “CEO Score”нь тухайн орны орлогоороо тэргүүлэгч 500 компанийн 217-гоос авсан судалгаагаар, компаниуд нийтдээ нэгээс есдүгээр сар хүртэлх хугацаанд СБА-д зарцуулсан хөрөнгө нь 40 их наяд вон (36 сая доллар) болжээ.

Энэ нь өнгөрсөн оны өдий үеийнхээс 2.03 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд тэдгээр байгууллагуудын нийт орлого 1,178 их наяд вон болсоноор, өмнө жилийнхээс 4.85 хуваар буурсан байгаа юм.

Компанийy хувьд, Samsung  Electronics хамгийн ихийг зарцуулсан. Үүний араас LG  Electronics, SK Hynix, Hyundai Моторс, LG Display болон KIA Моторс тус тус нэг их наяд воноос илүү дүнтэйгээр хөрөнгө оруулжээ.

Корпорацийн хяналтын судалгаанд хамрагдсан нийт компанийн СБА болон борлуулалт хоорондын харьцаа нь 0.23 хувиар өсөн 3.4 хувьд хүрсэн байна.

Судалаа боловсруулалны ажлын борлуулалттай харьцуулсан харьцаа нэг хувиас илүү гарсан компанийн эзлэх тоо өмнөх онд 92 байснаас 96 болон өссөн байна.

Naver компани нь 25-аас илүү хувийг зарцуулснаар жагсаалтыг тэргүүлж. Энэхүү томоохон судалгааны компани нь 3.7 их наяд вон борлуулалтын орлогоосоо 967 тэрбум воныг СБА-даа хөрөнгө оруулжээ.

Эм зүйн болон үйлчилгээний салбарууд мөн дээгүүр бичигдсэн байна. Hanmi Эм Импекс болон тоглоом хөгжүүлэлтийн Netmarble нар нь борлуултынхаа 20 хувийг СБА-д зарцуулсан бол эм үйлдвэрлэгч Celltrion болон тоглоомын NCSoft нь 15-аас дээш хувийг зарцуулжээ.

Салбарын хувьд, мэдээллийн технологи, электроникс болон эм зүйн компаниуд СБА-д зарцуулах хөрөнгө оруулалтуудаа нэлээдгүй өсгөсөн айан. Мэдээллийн технологи болон электрониксийн салбар нь нийтдээ СБА-д 24 их наяд воны хөрөнгө оруулалт хийсэн нь өмнөх жилүүдийн дунджаас 463 тэрбумаар өссөн үзүүлэлт юм. Харин эм зүйн салбар нь 264 тэрбумаар өсөн 1.9 их наяд вон хүрчээ.

Автомашин, авто сэлбэг, гэр ахуйн бараа болон нефть химийн компаниуд хэдий борлуулалт нь буурсан ч СБА-д зарцуулах хөрөнгө оруулалтаа ихэсгэж чадсан. Автомашин болон авто сэлбэгийн салбар нь нийтдээ 100 тэрбумаар хөрөнгө оруулалтаа өсгөн 5.3 тэрбум вон болгож чаджээ.

Гэсэн хэдий ч бүхий л компаниуд томоохон хөрөнгө оруулалт хийх боломжгүй байна.

Усан онгоц, машин механизм болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлүүд нийтдээ өмнөх онтой харьцуулвал 163 тэрбум воноор багассан нь бусад салбар дундаас хамгийн их бууралттай байгаа юм. Мөн үйлчилгээний зардал, улсын байгууллагууд, ган үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт болон барилгын материалын салбарууд тус тус 10 тэрбумаас илүүтэйгээр буурчээ.

Posco Интернашионал, Kolon Глобал, Hyundai Инженеринг, Posco Энержи, GS Ритайл болон SK Инчеон Петрочем мэтийн 19 компанийн СБА ба борлуулалтын харьцаа 0.1-ээс бага хувьтай байжээ.

Эх сурвалж: koreaherald.com